Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/03313

 

2024 06 11 184/ШШ2024/03313

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: -н хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
*******г үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, бие даасан шаардлага
гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа: Бидний том хүү болох С.Бямбарагчааг 2023 оны 10 дугаар сарын 02-
ний өдөр өөрийн төрсөн дүү болох Австри улсад оршин суугч *******д
үрчлүүлсэн. Манай хүү 2019 онд Австри улс явж суралцаж байсан ба сургууль,
визний асуудал байсан тул *******д үрчлүүлсэн юм. Одоо хүү маань
буцаж ирсэн, эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа. Анхнаасаа дүүдээ гэр бүл болгож
үрчлүүлэх зорилго байгаагүй тул дээрх үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү
гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ы
итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтийг хүлээн
зөвшөөрч байна. *******гийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх
хуралдаан гаргасан тайлбартаа: Үрчлэлт хүчингүй болгуулах шаардлагыг дэмжиж
байна, би одоо Монголдоо сургуульд суралцаж, төрсөн эцэг эхийн хамт амьдарч
байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн болон гуравдагч этгээдүүдийн
тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь *******г үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд
тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
 тоотод *******
нь оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож
байна.
******* нь 2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, төрсөн
эцэг *******, төрүүлсэн эх ******* болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий
газраас ирүүлсэн 756 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож
байна.
Мөн *******, ******* нар 2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр
төрсөн хүү *******г төрсөн дүү *******д 2023 оны 12 дугаар сарын
02-ний өдөр үрчлүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/672
дугаартай захирамжийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь үрчлэлт хүчингүйд тооцуулах шаардлагын үндэслэлээ
******* хүүгээ Австри улсад оршин суух хугацаанд нь сургуульд виз
мэдүүлэх зорилгоор үрчлэлт хийлгэсэн хэмээн тайлбарлаж, гуравдагч этгээд нар
дээрх тайлбар болон шаардлагыг зөвшөөрчээ.
*******г бусдад үрчлүүлэхдээ түүний ашиг сонирхлын үүднээс
үрчлүүлээгүй нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн
61.2-т заасан үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай бусад үндэслэлд хамаарна.
Иймд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн
*******г 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдөр *******д үрчилсэн
А/672 дугаар захирамжтай үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар үрчлэлтийг
хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч,
харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсэн байх тул
*******г төрүүлсэн эцэг *******, эх *******д буцаах нь зүйтэй гэж
шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан
2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү *******г
// 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Чонос овогт Александрын
Өлзийсайханд үрчилсэн А/672 дугаар захирамжтай үрчлэлтийг хүчингүйд
тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг баримтлан
2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Өлзийсайханы Бямбарагчааг
/рд:УП06221119/ үрчлүүлсэн эцэг *******, эх ******* нарт буцаан
шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200
төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН