Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 170

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                           Шүүх хуралдаанд:      

      Улсын яллагч                                                     А.Энхтуяа

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                       Б.Янжинлхам нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигин овогт Цэдэвийн Батбуянд холбогдох 173100000075 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, өндөр настай ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р баг бэлчир 1-1 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Цэдэвийн Батбуян /РД:МП85021773/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Батбуян 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжэээлийн буудай, 2 ширхэг акумлятор зэргийг 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                   .

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Ц.Батбуян шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Хохирогч Д.Мөнхбаярын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай компанийн хашаанаас 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө тракторын 2 ширхэг аккумлятор, 2 шуудай тэжээлийн улаан буудай хулгайд алдагдсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

3.Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би өөрийн 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэгдснийг нэхэмжилж байна ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/.

4.Гэрч М.Долгорын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би “Хүдэр ургац” ХХК-д манаачаар ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө манай компанийн хашаанаас тракторын хар, цагаан 2 ширхэг акумлятор, 2 шуудай тэжээлийн буудай хулгайд алдагдсан байсан тул би цагдаад мэдээлэл өгсөн. Тракторын 2 ширхэг акумяляторыг будаа цэвэрлэгээний машин дээр ил тавьсан байсан. Тэжээлийн улаан буудай цэвэрлэгээний талбай дээр шуудайнд хийгээд тавьсан байсан юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/.

5.Гэрч Д.Баасанжавын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнө 03 цагийн үед шиг санаж байна манай нутгийн залуу Ц.Батбуян нь цагаан, хар өнгийн 2 ширхэг акумдятор аваад гэрт орж ирсэн. Энэ акумляторыг зарах гэсэн юм гэхээр нь 1 ширхэг акумляторыг нь 25.000 төгрөгөөр бодож 50.000 төгрөгөөр 2 акумляторыг худалдаж авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/.

6.Шүүгдэгч Ц.Батбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын  10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  сэжигтнээр  өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой гадуур архи уух гэж өөрийн эгч Ц.Мөнхцэцэгийн машиныг “хүн хүргэж өгөөд ирье” гэж худлаа хэлж аваад явсан. Ингээд гадуур архи уухаар явсан боловч архины мөнгө олдохгүй болохоор нь Хүдэр суманд байдаг “Хүдэр ургац” ХХК-ийн хашаанаас цагаан өнгийн акумлятор, хар өнгийн акумляторыг нийт 2 ширхэг, 2 шуудай тэжээлийн буудай зэргийг ганцаараа хулгай хийж хашааных нь банзны завсараар гаргаж эгчийнхээ 27-15 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойно ачаад 2 ширхэг акумляторыг нь  Д.Баасанжав эгчид 50000 төгрөгөөр зараад шөнө болсон тул архи олдохuүй байсан болохоор гэртээ очиж унтаж амарсан. Ингээд гэртээ унтаж байхад цагдаа нар ирсэн. ..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/.

 7.Шүүгдэгч Ц.Батбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/

9.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үнэлгээ /хавтаст хэргийн 07-11 дүгээр хуудас/

10.Хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

11.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

12.Шүүгдэгч Ц.Батбуянгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

         Шүүгдэгч Ц.Батбуянгийн холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:

 

         Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржгин овогт Цэдэвийн Батбуяныг 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжэээлийн буудай, 2 ширхэг акумлятор зэргийг 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 Учир нь: Шүүгдэгч Ц.Батбуян нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжээлийн буудай, 2 ширхэг том оврын тракторын акумлятор зэргийг өөрийн төрсөн эгч Мөнхцэцэгийн 27-15 БУЛ улсын дугаартай “приус 20” маркийн тээврийн хэрэгслийг “Хүн хүргэж өгөөд ирье” гэж худал хэлж аваад архи уух зорилгоор дээрхи компаний хашаа руу орж эд зүйл хулгайлсан нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангасан байхаас гадна хуульд заасан дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн прокурор 1 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.Батбуян нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас үүссэн хохиролыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэж байгаа байдлуулуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан эрүүгийн хариуцлагаас 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.  

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүд,  мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигин овогт Цэдэвийн Батбуянг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Цэдэвийн Батбуянг 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Ц.Батбуянд  01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4.Ц.Батбуян нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.

5.Шүүгдэгч Ц.Батбуянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогч эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,Прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАЦАГДОРЖ