Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/03540

 

    2024            06             20                                            184/ШШ2024/03540

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 7 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, 7 хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЧР860903*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ИЧ860**************0/

Нэхэмжлэлийн шаардлага: 73,440,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч А.******* /цахимаар/, хариуцагч Ш., хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишиг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023.08.16-ны өдрийн цагт өөрийн эзэмшлийн Хьюндай авто машинаа Ш.Дуламсүрэнд 1 хоногийн 150,000 төгрөгөөр 2023.08.17-ны өдрийн цаг хүртэл түрээсэлж, хоцорсон цаг тутам *******,000 төгрөгөөр тооцохоор гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасны дагуу байгуулсан. Хариуцагч нь 2023.08.17-ны өдөр авто машинаа хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Машиныг өгөлгүй *******6 хоног буюу 7344 цаг хоцроосон. Түрээслэгч нь гэрээний үүрэгт заасны дагуу хоцорсон цаг, авто машины эвдрэл гэмтэл, зам тээврийн хууль дүрэм, зорчигчийн амь нас эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Ш.гаас 73,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ш. нь 2023.08.25-ны өдөр А.*******гаас “Хьюндэй ” авто машиныг нэг хоногийн 150,000 төгрөгөөр түрээслэн авсан. Би уг машиныг өөрийн хамтран ажилладаг хүмүүстэй Цонжинболдог орох зорилготой түрээсэлсэн. Гэтэл миний авсан машин хотоос гараагүй байхад л мотор нь пижигнэж дуугараад эвгүй байхаар нь А.*******д утсаар энэ тухай хэлсэн боловч тэр зүгээр гэсэн учраас цааш явсан. Явж байх үед машин унтраад байсан. 2023.08.25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Мишээл экспо хашаанд байхад түрээсэлж авсан машин маань бүр асахаа больсон. Шөнө болсон байсан учраас би А.*******тай яриагүй. Өглөө нь болсон байдлыг хэлээд машинаа ирээд авчих гэхэд чи асаагаад аваад ир гээд надад машин засдаг хүмүүс гээд олон дугаар мессежээр явуулсан. Тэр хүмүүсээс энэ машиных нь моторыг боосон гэх ч хүн байсан. Тэдгээр хүмүүсээс нь ирээд ч машиныг асааж чадаагүй учир би ачилтын машин дуудаж хоёр засварын газар очиж оношлуулсан. Би *******д машиных нь моторын нэг эд анги эвдэрсэн, монголд байгаа нь таарахгүй байгаа учир Солонгос руу захисан гэдгээ хэлсэн. Машиныг асааж байж авчирч өг гэсэн учраас сэлбэг нь ирэхээр би машиныг нь асаагаад аваачиж өгнө. Автомашин түрээсэлж байгаа хүн машиныг ашиглах хугацаанд ашиглалтын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй техник өгөх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй байж түрээсийн гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй. Талуудын хооронд нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Хөлслүүлэгч эд хөрөнгийг доголдолгүй хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Эд хөрөнгийн шинж чанарын талаар гэрээнд тусгаагүй бол зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Гэрээ байгуулсан ч эд хөрөнгийн доголдолгүй автомашиныг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдээгүй. Авсан өдрөө автомашины доголдлын талаар тухай бүр хөлслүүлэгчийн гэсэн дугаарын утсаар мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан 1 цагийн алданги *******,000 төгрөг тооцохоор оруулсан нь хариуцагч талд илт хохиролтой. Нэхэмжлэгч автомашин хөлслөх үйлчилгээг байнга үзүүлж байдаг утгаар уг гэрээний гэрээний стандарт нөхцөл байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т “үүрэг гүйцэтгэхэд хэт өргөн онцгой бус хугацаа буюу хуульд үл нийцэх хугацаа тогтоосон”, 202 дугаар зүйлийн 202.2.5-т “гарсан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон байна”, 222.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу эд хөрөнгийг хөлслүүлэгч үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу 1 цагийн хөлсийг *******,000 төгрөгөөр тооцож шаардах эрхгүй.  Нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс автомашинаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, зүгээр цагийн *******,000 төгрөгөөр тооцож, нийт 77,440,000 гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн үүрэг гүйцэтгэгч буюу эд хөрөнгийг хөлслөгч Ш. эд хөрөнгийг хүлээлгэж өгье гэж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс “тухайн автомашиныг асаагаад авчирч өг” гэдэг шаардлагыг тавьсан. Тухайн автомашиныг асааж өгөх талаах хөлслөгч буюу хариуцагч талаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч тухайн автомашин үйлдвэрлэгдээд олон жил болсон, мөн моторыг нь угсарсан тул апартурыг нь тавих боломжгүй гэсэн хариу авсан. Дараагийн үндэслэл нь нэхэмжлэгч 2023.08.-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус гэрээ цуцлагдсан. Тиймээс тус гэрээний үүргийг үргэлжлүүлэн шаардах эрх үүсэхгүй гэж харж байна. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн тухайн автомашин нь цаг тутамд *******,000 төгрөгийн орлого олдог байсан нь эргэлзээтэй, хэрэгт нэхэмжлэгч тал тухайн автомашиныг оношилгоонд оруулсан эсэх, тухайн автомашиныг гэрээнд зааснаар хэвийн ашиглах боломжтой эсэхийг нотолсон баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгөөгүй. Иймд 73,440,000 төгрөгийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, 2023.08.16-ны өдрийн автомашин түрээслэх гэрээ, 2023.09., 2023.*******.01, 2023.11.02, 2023..13, 2024.0617-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн Прокурорын газрын 2023..04-ний өдрийн 5/1727 дугаар гомдлын хариу,   

5. Хариуцагчаас 2023.09.13-ны өдрийн 0602 дугаар итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2023.11.13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Deluxe auto center засварын хуудас, “Мобиком корпораци” ХХК-ийн 993222 дугаарын яриа, мессеж мэдээлэл, Б., П.т нарын бичгээр гаргасан тодорхойлолт, 2024.06.19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

6. Шүүхийн журмаар Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.01.15-ны өдрийн 8 дугаар албан бичиг, Монгол хьюндай автомотив ХХК-ийн 2024.02.01-ний өдрийн 24/01/0 дугаар албан бичиг, 2024.06.20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч А.******* хариуцагч Ш.д холбогдуулан гэрээний үүрэгт 73,440,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана. Үүнд: Талууд 2023.08.16-ны өдөр “Автомашин түрээслэх гэрээ”  байгуулж, нэхэмжлэгч улсын дугаартай Хьюндай автомашиныг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн боловч өнөөг хүртэл өгөөгүй тул автомашиныг буцаан өгөх хүртэл хугацаанд 1 цагт *******,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлнө гэж тохирсноор нийт *******6 хоног буюу 7344 цагийн төлбөрт 73,440,000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч 2023.08.25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд 1,920,000 төгрөг шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2023.09.-ны өдөр 4,320,000 төгрөг, 2023.*******.01-ний өдөр 4,560,000 төгрөг, 2023.11.02-ны өдөр 21,840,000 төгрөг, 2023..13-ны өдөр 28,320,000 төгрөг, 2024.06.17-ны өдөр 73,440,000 төгрөг болгон нэмэгдүүлж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ.  /хэргийн 22-23, 28, 41-42, 55, 9-1******* дугаар тал/

Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагыг тухай бүр гардаг авсан бөгөөд сүүлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024.06.20-ны өдөр гардан авч, хариу тайлбар гаргах хугацаа авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасныг дурдав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ автомашиныг буцаан өгөх хүртэл 1 цагт *******,000 төгрөгөөр тооцох заалт хууль зөрчсөн, эд хөрөнгийн доголдол бүхий автомашин өгсөн тул 73,440,000 төгрөгийг төлөх үүрэггүй хэмээжээ.

4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

            4.1. А.******* болон Ш. нарын хооронд 2023.08.16-ны өдөр “Автомашин түрээслэх гэрээ” нэртэй баримт үйлдэж, үүгээр А.******* улсын дугаартай Хьюндай маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, Ш. өдрийн 150,000 төгрөг төлөх, шатахуун, үйлчилгээ, сэлбэгийн зардлыг төлөх үүргийг тусгажээ.

            4.2. Автомашиныг А.*******гаас Ш.д хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгасан тухай баримт үйлдээгүй, фото зургаар баталгаажуулсан, 1 өдрийн гэрээний үнийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй. /хэргийн 11 дүгээр тал/

4.3. Ш. автомашинаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдогт байрлах Чингис хааны морьт хөшөө очоод буцаж Улаанбаатар ирэх замд 3-4 удаа доголдсон болох нь

- гэрч Б.ийн . . . тухайн автомашиныг Ш. жолоодож, би 2 Өвөрмонгол жуулчдын хамт явж байсан. Хөдлөөд удаагүй *******0 айл орчмын замд доголдоод байхад Ш. түрээсэлсэн хүн руу яриад доголдоод байгаа тухай анх хэлсэн. Дараа нь Цонжинболдог ороод буцаж хөдлөх болоход асахгүй байхад мөн яриад асуугаад байсан. Цонжинболдогоос буцах замд 3-4 цаг түгжирсэн, түгжрэлд пиржигнээд, энэ тухай хэлэхэд эйр кондишн, паарыг унтраагаад яв гэсэн. Зайсангийн замд, ресторан дээр унтраад байсан . . . “ гэх мэдүүлэг /хэргийн 150 дугаар тал/;

- Г.ийн “ . . . би тухайн автомашинд хамт яваагүй, өөрийнхөө машинаар хамт явсан. Цонжинболдогоос хөдлөхөд асахгүй удаад түрээслэгчтэй нь ярьж байсан, буцах замдаа хэд хэд зогссон, сүүлдээ Мишээл экспо дээр хоолонд ороод гарч ирээд асаах гэтэл асаагүй тул тэнд төлбөртэй зогсоолд үлдээгээд явсан. . . “ гэх мэдүүлэг /хэргийн 151 дүгээр тал/;

- Ш.гийн 993222 дугаарын утаснаас А.*******гийн дугаарын утсанд 2023.08.16-ны өдөр нийт 6 удаагийн дуудлага хийсэн байдлаас тогтоогдоно. /хэргийн 58 дугаар тал/

4.4. Нэхэмжлэгч А.******* автомашин асахгүй болсон тухай 2023.08.17-ны өдрийн өглөө мэдсэн гэх үйл баримтад маргаагүй ба энэ нь 2023.08.17-ны өдөр Ш.гаас А.*******гийн утсанд 20 удаа дуудлага хийсэн тухай Ш.гийн 993222 дугаарын утасны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, мөн Ш.гийн 993222, 882203 дугаарын утаснаас А.*******гийн дугаарын утсанд харилцсан мессежид хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно. /хэргийн 58, 1-145 дугаар тал/

4.5. Автомашин цахилгаан апартур ажиллахгүй болсон нь Делукс авто төвийн 2023.08.17-ны өдрийн засварын хуудсаар тогтоогдоно. /хэргийн 57 дугаар тал/

4.6. Автомашин хариуцагч Ш.гийн мэдэлд байгаа, нэхэмжлэгч Ж.******* автомашиныг засуулж бүрэн бүтэн байдлаар авна хэмээн хүлээж аваагүй гэх үйл баримтад талууд маргаагүй.   

5. Талуудын байгуулсан гэрээг “Автомашин түрээслэх гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулаагүй, үр шим өгөхөд бус ердийн ашиглалтын шинжийг агуулж байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагджээ.

  Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурцгаасан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсанд тооцох ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй. Талууд гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүрэг зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Зохигчдын тайлбар, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч автомашиныг буцаан өгөх хүртэл хугацааг 1 цагийн *******,000 төгрөгөөр тооцон төлбөр шаардах эрхтэй эсэх, автомашин эд хөрөнгийн доголдолтой эсэх, хариуцагч эд хөрөнгийг зориулалтаар ашигласан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх эсэх нь маргааны  зүйл болжээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэрээний 1.3-т “Гэрээний хугацаа нь уг автомашиныг түрээслэх гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш автомашиныг түрээслүүлэгч талд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх хүртэл гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь цуцлах, сунгах санал тавиагүй, сунгалтын төлбөрөө тухай бүр хийгээгүй тохиолдолд түрээсийн төлбөр 1 цагт *******,000 төгрөгөөр бодогдоно” гэж заасныг үндэслэл болгожээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг үгийн шууд утгыг анхааран тайлбарлана гэж заасныг үндэслэн дээрх заалтын “бүрэн бүтэн хүлээлгэн өгөх хүртэл” “гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь цуцлах, сунгах санал тавиагүй, сунгалтын төлбөрөө тухай бүр хийгээгүй тохиолдолд” гэх нөхцөлөөс үзэхэд гэрээний хариуцлагын шинжтэй зохицуулалт байна.

Өөрөөр хэлбэл, хөлслөн авсан автомашиныг хугацаанд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд нөгөө талдаа тодорхой хэмжээний хариуцлага ногдуулсан агуулгатай байна. Хэдийгээр талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч, тэрхүү агуулга нь хуульд заасан хүрээ хязгаараас хэтрэх ёсгүй.   

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөхөөр хуульчилсан. Иргэний хуулийн 232.3, 232.4, 232.5, 232.6-д зааснаар анз нь алданги, торгууль гэсэн төрөлтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн нөхцөлд алданги, бусад байдлаар үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсвэл гүйцэтгээгүй үүргийн тодорхой хувиар тогтоосон төлбөрийг торгууль гэж тодорхойлжээ.

Дээрх 1.3-т заасан нөхцөлөөс үзвэл талууд торгуулийн талаар тохирчээ.

Торгууль төлөх үндэслэл болох “бүрэн бүтэн хүлээлгэн өгөөгүй”, “цуцлах, сунгах санал тавиагүй”, “сунгалтын төлбөр хийгээгүй” гэх нөхцөл бүрдсэн үед хөлсөгчид торгуулийг ногдуулах боломжтой. Мөн торгуулийн хэмжээний хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “. . .Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэх зохицуулалт үйлчлэх учиртай.

8.  Хөлслөн авсан автомашин 2023.08.17-ны өдрийн орой асахгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нөгөө талаас хөлслүүлэгчээс хөлслөгчид ашиглалтын шаардлага хангасан буюу Улаанбаатар Цонжинболдогийн хооронд аюулгүй зорчих автомашиныг хүлээлгэн өгсөн болохоо, мөн хөлслөгчийн буруугаас хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон болохыг нэхэмжлэгч нотлоогүй тул Иргэний хуулийн  288 дугаар зүйлийн 288.1.1-т Хөлслүүлэгч хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Тодруулбал, автомашиныг ашиглах боломжгүй болж унтарсан нь хөлслөгчийн буруугаас болоогүй, харин хөлслүүлэгч биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Нэгэнт хөлслүүлэгчийн гэрээний үүргийн зөрчил тогтоогдоогүй нөхцөлд гэрээг сунгаж, төлбөр хийх үүрэг, улмаар торгуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй. 

Нэхэмжлэгч 2023.08.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээг тухайн хугацаанаас дуусгавар болгож, үр дагаврыг шийдвэрлүүлэх хүсэл зоригтой тул гэрээний үүргийг үргэлжлүүлэн шаардах эрхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болохыг дурдав.

9. Дээр дүгнэснийг нэгтгэн, нэхэмжлэгч А.******* хариуцагч Ш.гаас автомашиныг буцаан өгөөгүй хэмээн нийт *******6 хоног буюу 7344 цагийн төлбөрт 73,440,000 төгрөг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

*******. Тус шүүхийн шүүгчийн 2023..13-ны өдрийн 184/ШЗ2023/21846 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг ханган, улсын дугаартай Хьюндай /Huandai Terracan/ маркийн автомашин асахгүй болсон шалтгаан ямар эвдрэлээс үүдэлтэй болох, тухайн эвдрэл үүссэн шалтгааныг тодорхойлж, 2023.08.16-ны өдөр бий болсон уу, эсхүл түүнээс өмнө бий болсон уу гэх нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт гаргах шинжээчээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын харьяа Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийг, шүүгчийн 2024.01.24-ний өдрийн 184/ШЗ2024/02708 дугаар захирамжаар шинжээчээр “Монгол хьюндай автомотив” ХХК-ийг томилсон боловч эдгээр шинжээчид мэдлэг чадвар хүрэлцэхгүй шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзжээ. Мөн шүүгчийн 2024.03.04-ний өдрийн 184/ШЗ2024/05668 дугаар захирамжаар дээрх нөхцөл байдлыг тодруулах шинжээчээр О.Энхбаатарыг томилсон боловч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргаагүй тул шүүгчийн 2024.06.04-ний өдрийн 184/ШЗ2024/135 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно. /хэргийн 65-66, 84, 86-87, 92, *******0-*******1, *******9 дүгээр тал/

Хариуцагч Ш.гаас 2024.06.17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд шинжээч томилуулах хүсэлт хэвээрээ болохыг илэрхийлснийг тухайн өдрийн шүүх хурлаар шийдвэрлэхээс хойшлуулсан боловч хариуцагч энэ шүүх хуралдаан дээр шинжээч томилуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.

Мөн нэхэмжлэгч А.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг 2024.06.17-ны өдөр гаргасан боловч энэ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх хүсэлтэй тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах хүсэлтээс татгалзсан болохыг тэмдэглэв.   

11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.гаас 73,440,000 төгрөг гаргуулах тухай А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 416,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2024.03.11-ний өдөр илүү төлсөн *******8,000 төгрөгийг буцаан гарган нэхэмжлэгч А.*******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.НЯМСҮРЭН