| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03778/И |
| Дугаар | 184/ШШ2024/04027 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/04027
| *******0*******4 08 07 | 184/ШШ*******0*******4/040*******7 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, хайрхан ******* гудамж, *******04 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.*******, гэрч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.- 1999 оны 3 сард танилцаж, 1999 оны 8 сард хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд *******000.09.18-нд охин , *******008.04.*******9-нд охин , *******011.04.*******9-нд охин , *******013.11.10-нд хүү Дөлгөөнтамир нар төрсөн. Бид дөрвөн хүүхдийн аав, ээж болсон энэ хугацаанд миний нөхөр Б.-Очир нь бичиг баримтаа хаяж, гээгдүүлсэн. Мөн хөдөө тээврийн жолоочоор ажилладаг байсан учраас хүүхдүүдийн төрсний гэрчилгээг би өөрийн нэр дээр авсан. Бид хоёр *******0**************.07.*******8-нд гэрлэлтээ батлуулсан. Хүүхдүүдийн овгийг аав дээр нь болгох гэж байтал нөхөр Б.- бие өвдөж тархиндаа том цус харвалт аваад биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтсэн. Бид ар гэрийн гачигдлаас болж хүүхдүүдээ аваар нь овоглож чадалгүй өдийг хүрсэн. Манай нөхөр Б.-Очир нь *******0*******4.04.01-нд гэнэт зүрх нь хаагдаж нас барсан. Иймд миний нөхөр болох Б.- хүүхдүүдийн төрсөн эцэг болохыг тогтоож өгнө үү. Хүүхдүүдийнхээ эцгийг тогтоож, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгуулах зорилгоор охин *******гийн /рд:УП00*******91847/, охин *******гийн /рд:УП08*******4*******941/, охин *******гийн /рд:УП11*******4*******946/, хүү *******гийн Дөлгөөнтамир /рд:/ нарын эцэг -Очир мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.7-д заасан хүүхдийн эцэг, эхийг тогтоох буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын ******* дүүрэгт оршин суудаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 3, 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч Д.******* нь 1973.07.07-ны өдөр төрж, *******0*******4.04.01-ний өдөр нас барсан Утаа овогт -Очир /рд:/-той 1999 оны 8 сараас хойш түүнийг нас барах хүртэл хугацаанд хамтран амьдарч, тэдний дундаас охин *******гийн , охин *******гийн , охин *******гийн , хүү *******гийн Дөлгөөнтамир нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, талийгаачийн нагац ах Б.*******, төрсөн дүү Б. нарын бичгээр гаргасан тодорхойлолт, Б.*******ийн гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******4.07.*******-ны өдрийн *******659 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 14, 15, *******0-*******6 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.7-д зааснаар охин Д., Д., Д., хүү Д.Дөлгөөнтамир нарын эцэг Б.-Очир мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.7-д заасныг баримтлан, *******000.09.18-ны өдөр төрсөн охин ******* овогт *******гийн /рд:УП00*******91847/, *******008.04.*******9-ний өдөр төрсөн ******* овогт *******гийн /рд:УП08*******4*******941/, *******011.04.*******9-ний өдөр төрсөн ******* овогт *******гийн /рд:УП11*******4*******946/, *******013.11.10-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн Дөлгөөнтамир /рд:/ нарын эцэг Утаа овогт -Очир /рд:/ мөн болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН