| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04867/И |
| Дугаар | 184/ШШ2024/03561 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/03561
2024 06 21 184/ШШ2024/03561
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгино******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сонгино******* дүүрэг, ******* дугаар хороо, Хайрхан ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Хариуцагч: ******* аймаг, сум, дугаар баг, , 1 дүгээр гудамж, 1 тоот хаягт оршин суух, овогт /рд:ВЕ*******040618/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ж.******* миний бие Л.Батмөнхтэй 200 онд танилцаж, улмаар 200 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин О. төрсөн. Л.Батмөнх нь хүүхдээ харж хандаж байгаагүй, төрсөн цагаас хойш бид тусдаа амьдарсан бөгөөд 1-16 нас хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийг тооцож үзэхэд 28,840,800 төгрөг болж байх ба үүнээс Л.Батмөнх нь 15,000,000 төгрөг өгнө гэж баталгаа гаргасан. Иймд Л.Батмөнхөөс нөхөн тэтгэлэг гаргуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Охин О.ийн 1-16 нас хүртэлх тэтгэлэг 10,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт 8,000,000 төгрөгийг 2024 оны 0 дугаар сарын 05-ны өдрөөс 202 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр, үлдэх 8,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь Л.Батмөнхөд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Л.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Охин О.ийн 1-16 нас хүртэл тэтгэлэг 10,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт 8,000,000 төгрөгийг 2024 оны 0 дугаар зүйлийн 05-ны өдрөөс 202 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр, үлдэх 8,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14.5. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т тус хуулийн зорилтыг гэрлэлттэй холбоотой журам, нөхцөлийг зохицуулахаас гадна хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан, хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тусгасан, түүнчлэн хүүхдийн ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалах зарчмыг тус тус харгалзан хэргийн зохигчид гэрлэгчид биш хэдий ч тэтгэлэг гаргуулах маргааныг гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд авч үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д . . . хүүхдийг . . . тэжээн тэтгэх . . . тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. . . , 41 дүгээр зүйлд заасан тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа, 45 дугаар зүйлд заасан тэжээн тэтгэх гэрээний талаарх зохицуулалттай дээрх эвлэрэл нийцэж байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0850 дугаартай итгэмжлэлээр нэхэмжлэгч Ж.******* нь төлөөлүүлэх эрхээ Б.Золзаяад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******т олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.*******ийн нэхэмжлэлтэй, Л.Батмөнхөд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 15,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Л.Батмөнх нь Охин О.ийн 1-16 нас хүртэлх тэтгэлэг 10,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт 8,000,000 төгрөгийг 2024 оны 0 дугаар зүйлийн 05-ны өдрөөс 202 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр, үлдэх 8,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ж.*******т төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН