Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03562

 

2024 06 21 184/ШШ2024/035

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* хороолол, найрамдалын зам ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, ******* байр, 1 орц, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, ******* байр, 1 орц, тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/

80,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Д.******* миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо хуучин 1-р хороо Толгойт гудамж, тоотод байрлах м.кв хашааг газрын улсаас нөхөн олговортой авахаар болж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу надад газрын үнэнд улсаас 80,000,000 төгрөг өгсөн. Би Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* Найрамдлын зам *******-р байр ******* тоотод байрлах Орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Байрны гэрчилгээг ах Д. нь өөрийн нэр дээр гаргуулж аваад одоог хүртэл миний өмчлөлд шилжүүлж өгөхгүй байна. Мөн ээж Н.******* дансаар дамжуулж байрны мөнгийг би төлсөн. Иймд байрны үнэнд шилжүүлж өгсөн 80.000.000 төгрөгийг Д. болон Н. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас ******* овогт ******* ******* /РД:*******/, нөгөө талаас ******* овогт /РД:ДЮ61110708/, ******* овогт ******* /РД:/ бид нар сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүйгээр дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д., Н. нарт холбогдуулан Д.******* миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо /хуучин 1-р хороо байсан/ Толгойт гудамж тоот м.кв газрын улсаас нөхөн олговорт 2023.11.20-нд олгосон 80.000.000 төгрөгнөөс Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо ******* Өлзий Найрамдалын зам *******-р байр тоот байрыг 80,000,000 төгрөгөөр худалдан авсантай холбоотой байрны үнэд шилжүүлэн өгсөн 80.000.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч Д.******* нь 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 33,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47,000,000 төгрөгийг хариуцагч Н., Д. нараас авах,

3.Хариуцагч Д., Н. нар нь нэхэмжлэгч Д.*******д 47,000,000 төгрөгийг өгөх,

4.Нэхэмжлэгч Д.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо /хуучин 1-р хороо байсан/ Толгойт гудамж тоот хаягт байрлах, м.кв газрын улсаас нөхөн олговорт 2023.11.20-нд олгосон 80,000,000 төгрөгтэй холбоотой маргааныг цаашид шүүх хуулийн байгууллагад гаргахгүй болно.

5.Нэхэмжлэгч Д.******* нь энэхүү гэрээний 1 дэх заалтад дурдагдсан Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо /хуучин 1-р хороо байсан/ Толгойт гудамж тоот м2 газрын улсаас нөхөн олговорт 2023.11.20-нд олгосон 80.000.000 төгрөгтэй холбоотой төлбөр мөнгийг хариуцагч Д., Н. нараас нэхэмжлэхгүй. Шүүх хуулийн байгууллагад дахин гомдол нэхэмжлэл гаргахгүй.

6.Нэхэмжлэгч Д.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам *******-р байр 1 орц, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201064*******8 дугаарт бүртгэлтэй Д.гийн өмчлөлийн байрыг 2024.06.28-ны өдөр Д., Н. нарт чөлөөлж өгнө.

7.Нэхэмжлэгч Д.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо ******* Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам *******-р байр 1 орц, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201064*******8 дугаарт бүртгэлтэй Д.гийн өмчлөлийн байрыг чөлөөлж өгөх, байр худалдан авсантай холбоотой ямар нэгэн гомдол, нэхэмжлэлийг шүүх хуулийн байгууллагад гаргахгүй.

8.Нэхэмжлэгч Д.*******д өгөх 47,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 5020928846 тоот дансанд хариуцагч Н., Д. нар нь 2024.06.21-ний өдөр шилжүүлж өгнө.

9.Энэхүү эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулан шүүгчийн захирамж гаргуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Д., Н. нарт холбогдуулан 80,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 80,000,000 төгрөгийн 33,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47,000,000 төгрөгийг хариуцагч Н., Д. нар нь Д.*******гийн Хаан банкны 5020928846 тоот дансанд 2024 оны 06 сарын 21-ний өдөр шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо /хуучин 1-р хороо байсан/ Толгойт гудамж тоот хаягт байрлах, м.кв газрын улсаас нөхөн олговорт 2023.11.20-нд олгосон 80,000,000 төгрөгтэй холбоотой болон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам *******-р байр 1 орц, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201064*******8 дугаарт бүртгэлтэй орон сууц худалдан авсантай холбоотой төлбөр мөнгө, маргааны асуудлаар цаашид шүүх, хуулийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргахгүй ба нэхэмжлэгч Д.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам *******-р байр 1 орц, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201064*******8 дугаарт бүртгэлтэй Д.гийн өмчлөлийн байрыг 2024.06.28-ны өдөр Д., Н. нарт чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 47,000,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 392,950 төгрөгийн тал хувь 196,475 төгрөгийг улсын орлогоос, 196,475 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.*******гийн нэхэмжлэлтэй, Д., Н. нарт холбогдох 80,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 80,000,000 төгрөгийн 33,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47,000,000 төгрөгийг хариуцагч Н., Д. нар нь Д.*******гийн Хаан банкны 5020928846 тоот дансанд 2024 оны 06 сарын 21-ний өдөр шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо /хуучин 1-р хороо байсан/ Толгойт гудамж тоот хаягт байрлах, м.кв газрын улсаас нөхөн олговорт 2023.11.20-нд олгосон 80,000,000 төгрөгтэй холбоотой болон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам *******-р байр 1 орц, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201064*******8 дугаарт бүртгэлтэй орон сууц худалдан авсантай холбоотой төлбөр мөнгө, маргааны асуудлаар цаашид шүүх, хуулийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргахгүй ба нэхэмжлэгч Д.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* Өлзий хороолол /18180/, Найрамдалын зам *******-р байр 1 орц, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201064*******8 дугаарт бүртгэлтэй Д.гийн өмчлөлийн байрыг 2024.06.28-ны өдөр Д., Н. нарт чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 196,475 төгрөгийг улсын орлогоос, 196,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН