| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/05515/И |
| Дугаар | 184/ШШ2024/03563 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/03563
*******24 0******* 21 184/ШШ*******24/035*******3
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* 1-******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:288113*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон 40, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:ДЮ88110*******19/
11,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* ХХК-ний XV-18*******1 болон XV-91 тоот дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын тайлан төлөвлөгөөг ************** оноос хойш С. нь гаргасаар ирсэн билээ. Гэвч *******22 оны тайлан төлөвлөгөөг хоцроосноос үүдэн манай компани зөрчлийн хуулиар *******000000 төгрөгөөр торгуульсан. Үүнийгээ С.Окгябрь өөрөө бүрэн хүлээн зөвшөөрч торгуулийг шат дараатайгаар төлөхөөр тохиролцож *******24.02.0*******-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24.02.08-ны өдөр 3,000,000 төгрөг, *******24.04.23-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг ******* ХХК-ийн менежер Д.Чалхаагийн Хаан банкны 5*******5040891******* тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Дараагийн шатны тайлан төлөвлөгөөг батлуулж ажлаа үргэлжлүүлэхийн тулд XV-18*******1 тоот дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөр 10,000,000 төгрөгийг *******24.02.0*******-нд манай ******* ХХК-аас төлж барагдуулсан. XV-91 тоот дугаартай тусгай зөвшөөрлийн торгууль одоог хүртэл төлөгдөөгүй байгаа тул *******23 оны тайланг Ашигт малтмалын газар хүлээж авахгүй хайгуулын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байна. Иймд компанид учирсан хохирол буюу 11,500,000 төгрөгийг хариуцагч С.Октябриас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: С. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 11,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******24 оны 0******* сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, *******24 оны 0******* сарын 25-ны өдөр *******,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь С.т холбогдуулан 11,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч С. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 11,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******24 оны 0******* сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, *******24 оны 0******* сарын 25-ны өдөр *******,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 99,4*******5 төгрөгийг улсын орлогоос, 99,4*******5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.д холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч С. нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 11,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******24 оны 0******* сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөг, *******24 оны 0******* сарын 25-ны өдөр *******,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 99,4*******5 төгрөгийг улсын орлогоос, 99,4*******5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН