Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э т холбогдох эрүүгийн 1705000350033 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Дэвжих ирээдүй” хөдөлмөрийн биржид менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э . Шүүгдэгч Э  нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны 9 давхарт “Улаанбаатар төмөр зам, эрчим хүч, ус хангамж”-ийн 1 дүгээр ангийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Б.Мөнх-Эрдэнийг ажил үүргээ гүйцэтгэж, 65 тоот орон сууцны тогийг салгаж, пускателийг авах үед маргалдаж, улмаар заамдан барьж, гараараа баруун талын чих, нүүр хэсэг рүү цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э  мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр би бага хүүгээ эмнэлэгт 1 сар сахиад гэртээ гарсан өдөр байсан. Би ядраад жоохон унтаж байсан чинь манай охин “Хүмүүс тог таслаад байна” гэж хэлсэн. Намайг гэрээсээ гарахад 2 хүн танайх тогны мөнгөө өгөөгүй тул тогийг чинь тасаллаа гэсэн. Хэд хоногоос тогны мөнгөө төлнө битгий тог таслаач гэж гуйсан. Би та нарт хүний эд хөрөнгийг салгах эрх байна уу гэж хэлснээс болж маргаан үүссэн. Би хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э ын өгсөн: “... Би 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны 9 давхарт байх гэртээ байхад хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр гээд хоёр залуу манай гэрийн тогийг төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар таслах гээд ирсэн байсан. Тэгээд би тухайн хүмүүстэй иргэдийн өмчид халдсан гээд хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл тэр хоёр залуугийн өндөр нь барьж байгаад намхан нь миний гар, хөл рүү цохиж зодоод байсан. Би тухайн хүмүүстэй ноцолдож байхдаа тэр хоёрыг түлхсэнээс өөр үйлдэл хийгээгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнх-Эрдэнэ өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээсээ борлуулалтын мастер Дамдинсүрэнгээс зааварчилгаа аваад тухайн өдрийн таслалтанд орох айлуудын хаяг авч хамт ажилладаг Ням-Очирын хамт айлуудын хаягаар явсан. Өдөр дундын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 71А байрны 65 тоот айлын тогийг таслахаар очсон. Уг айл нь 2,3,4,5 саруудын цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан тул Ням- Очирын хамт очиж шийдийг нь онгойлгоод, таслаад, пускателийг салгаад байж байтал тус тоотод амьдардаг Э  гэх хүн гарч ирээд “цахилгааны төлбөрөө төлчихнө, битгий тасал” гэж гуйсан. Тэгэхэд нь би 1 юм уу 2 сар байсан бол хамаа алга, гэтэл танайх 4 сар төлөгдөөгүй учир таслахаас өөр арга байхгүй гэж учирлан хэлсэн. Тэр ах “хүн шиг гуйж байхад” гэж хэлээд уурлаад, намайг заамдаж авахад “та ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцдог юм шүү” гэж хэлсэн. Тухайн үед Э  нь “наадах чинь ажил юм уу, хүн гуйгаад байхад” гээд байсан. Би гарыг нь салгах гэтэл заамдаад тавихгүй байсан. Заамдсаар байгаад намайг боогоод газарт унагаачихсан. Би унахад “ямар жүжигчин юм бэ” гээд баруун талын чих рүү гараараа цохиод эхэлсэн. Ням-Очир Э ыг салгах гээд гүйгээд байсан. Э  нь пизда, наахуу ямар жүжигчин юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Ням-Очирыг Э  цохиогүй. Ням-Очир нь намайг тэр залуугаас салгах гээд байсан. Тэгж байтал Э ын эхнэр ирээд бид нар салцгаагаад явсан. 3 Э  нь надаас салахгүй зууралдаад арай гэж салж явсан. Тухайн үедээ пускателийг нь салгаад Э т өгчихсөн. Цахилгааны төлбөрөө төлөөгүй айл өрхийн хаягаар нь очиж шийдийг нь онгойлгож, тогийг нь салгаад явдаг. Э  гэдэг айл хоёроос гурван удаа тогийг нь салгаад явахад пускателаар нь өөрсдөө залгачихдаг айл болохоор нь тэр өдөр пускателаар нь тогийг салгаад явсан. Э  намайг газар унагааж нэг удаа өшиглөсөн, цээж рүү 4 удаа өвдөглөсөн. Баруун чих рүү нэг удаа, нүүр рүү хоёр удаа цохисон. Би түүнийг цохиогүй. Намайг заамдах үед биеэ салгах гэж гарнаас нь барьж зууралдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч У.Дэлгэрмаагийн өгсөн: “... Манай хамгийн бага хүү 2017 оны 05 дугаар сарын үеэр хагалгаанд орсон бөгөөд нөхөр Э  бид хоёр сар гаруй эмнэлгээр явсан. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өглөө би гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 14 цагийн орчим өөрийн байрлуугаа ороод лифтэнд суугаад амьдарч байгаа давхартаа гараад лифтнээс буутал дуу чимээтэй, хүмүүс хашгиралдаж байсан ба хартал манай цахилгааны шийдний өмнө манай нөхөр дээгүүрээ нүцгэн, шоорттойгоо зогсож байсан ба цахилгааны ажилтан залуутай маргалдаад байх шиг байсан. Тэр хоёр бие биенийгээ заамдаад бариад авчихсан байсан. Нөхөр Э ыг харсан чинь нүүр, гар, хөлний шилбэ зэрэг нь цус болчихсон байсан. ... Хажуу талд нь бас нэг цахилгааны ажилтан зогсож байсан ба гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Тэр хоёрыг хараад зогсож байсан. Би бас гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэд нар хоорондоо маргалдаад байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлээд гэр лүүгээ орж ирсэн. Удалгүй манай нөхөр гэртээ орж ирсэн. Нөхөр Э аас яагаад маргалдсан талаар асуухад “төлбөрөө төлөөгүй гээд манай тогийг таслах гээд байхаар нь би очиж учирлаж гуйгаад хэлэхэд “тийм юм байхгүй” гээд түүнээс болж маргаан болж эхэлсэн гэсэн. Манайх урьд өмнө нь бас тогныхоо мөнгөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж байсан. Тогоо таслуулсныхаа дараа өөрсдөө буцаагаад залгаж байсан үе бас бий ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Т.Ням-Очирын өгсөн: “... Тухайн өдөр цахилгааны мониторчин Мөнх-Эрдэнийх 4 сар цахилгааны төлбөрөө төлөөгүй Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны 65 тоотын айлын цахилгааныг нь салгах гэж 14 цагийн орчим очсон. Тэгээд шийдийг нь онгойлгоод хүчдэлтэй утас нэг гартаа бариад сугалах гээд байж байтал 65 тоот хаалганаас үл таних эрэгтэй, том биетэй ах гарч ирээд “өнөө маргаашгүй цахилгааны төлбөрөө төлнө, салгахаа больчих” гэхлээр нь тийм боломж байхгүй, 4 сар болчихсон байхад гэж хэлэхэд хойшоо бай гээд Мөнх-Эрдэнийг шийднээс татаж холдуултал Мөнх-Эрдэнэ ажлаа хийж байна гэхэд тоохгүй Мөнх-Эрдэнийг барьж аваад “гуйж байхад чинь” гэхэд Мөнх-Эрдэнэ “ингэж гуйдаггүй юмаа ахаа” гээд ажлаа хийж байтал дахиад Мөнх-Эрдэнэ дээр ирээд түүнийг зуураад байсан. Мөнх-Эрдэнэ намайг утсаа гаргаж ирээд бичлэг хий гэсэн. Би утсаа гаргаж ирээд байж байтал Мөнх- 4 Эрдэнийг тэр ах барьж аваад заамдаад, өвдөглөж өшиглөж, толгой руу нь гараараа цохиж, боогоод унагаагаад байсан. Тэгэхээр нь би очиж салгаад байж байтал Мөнх- Эрдэнэ бичлэг хий гээд би бичлэг хийж байтал дахин тэр хоёр барьцалдаад авахаар нь очиж дундуур нь орж салгаад байсан. Мөнх-Эрдэнийг тэр ах боогоод унагаж байхад нь би “та боль наад хүн чинь ухаан алдаж байна” гэхэд тэр ах “энэ муу жүжиглэж байгаа юм” гэж хэлээд тавихгүй байсан. Тэгж байтал лифт онгойж тэр ахын эхнэр нь гарч ирээд шууд гар утсаа гаргаж бичлэг хийсэн. Мөн цагдаа дуудсан. Мөнх-Эрдэнэ бид хоёр түүнээс салж явах гэхэд салахгүй 9 давхараас доош 1 давхар хүртэл хамт бууж ирсэн. Тэгээд бид хоёр “таныг цагдаад өгөхгүй” гэж хэлж байгаад салж холдсон. Тэр ах эрүүл байсан. 9 давхарын коридорт тэр ах, Мөнх-Эрдэнэ бид гурав л байсан. Өөр хүн байхгүй байж байгаад тэр ахын эхнэр ирсэн. Э  гэдэг айл урьд өмнө нь бас л цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлдөггүй, цахилгааныг нь салгачихаар өөрсдөө буцаагаад залгачихдаг юм. Тухайн өдөр бүр пускателаар нь салгах гэж очсон байсан юм. Тэгээд тэр ах уурлаж гарч ирж ажил үүргээ гүйцэтгэж байсан бид хоёрт саад болсон. Мөнх-Эрдэнэ Э ыг нэг ч удаа цохиогүй, харин ч тэр ахаар боолгуулаад байсан. ... Би бичлэг хийж чадаагүй байсан. Тухайн үед тэр хоёрыг салгах гээд дундуур нь хэд хэдэн удаа орсон. Сандарсан байсан болохоор бичлэг хийж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7781 тоот: 1. Э ын биед баруун зүүн шуу, гуя, шилбэний зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №7110 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Мөнх-Эрдэний биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 71-74/ - УБТЗ-н ЭХУХ-ийн 1-р ангийн харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тодорхойлолт 5 /хх-н 52-55/ - Хохирогч Э ын гомдол саналгүй, Э тай сайн дураар эвлэрч байна гэх хүсэлт /хх-н 60-61/ шүүгдэгч Э ын хувийн байдалтай холбоотой: - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, - АСАП сангийн мэдээлэл /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, - Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 48-49/, - Авсан гавъяа шагналууд /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Э  нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны 9 давхарт “Улаанбаатар төмөр зам, Эрчим хүч, ус хангамж”-ийн 1 дүгээр ангийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Б.Мөнх-Эрдэнийг ажил үүргээ гүйцэтгэж, орон сууцны тогийг салгаж, пускателийг авах үед маргалдаж, улмаар заамдан барьж, гараараа баруун талын чих, нүүр хэсэг рүү цохиж бие махбодид нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Э ын өгсөн “... манай охин “Хүмүүс тог таслаад байна” гэж хэлсэн. Намайг гэрээсээ гарахад 2 хүн танайх тогны мөнгөө өгөөгүй тул тогийг чинь тасаллаа гэсэн. Хэд хоногоос тогны мөнгөө төлнө битгий тог таслаач гэж гуйсан. Би та нарт хүний эд хөрөнгийг салгах эрх байна уу гэж хэлсэнээс болж маргаан үүссэн. Би хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөр байна ...” гэх, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Мөнх-Эрдэний “... Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 71А байрны 65 тоот айлын тогийг таслахаар очсон. Уг айл нь 2,3,4,5 саруудын цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан тул Ням-Очирын хамт очиж шийдийг 6 нь онгойлгоод, таслаад, пускателийг салгаад байж байтал тус тоотод амьдардаг Э  гэх хүн гарч ирээд “цахилгааны төлбөрөө төлчихнө, битгий тасал” гэж гуйсан. Тэгэхэд нь би 1 юм уу 2 сар байсан бол хамаа алга, гэтэл танайх 4 сар төлөгдөөгүй учир таслахаас өөр арга байхгүй гэж учирлан хэлсэн. Тэр ах “хүн шиг гуйж байхад” гэж хэлээд уурлаад, намайг заамдаж авахад “та ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулсан тохиолдолд хариуцлага тооцдог юм шүү” гэж хэлсэн. Тухайн үед Э  нь “наадах чинь ажил юм уу, хүн гуйгаад байхад” гээд байсан. Би гарыг нь салгах гэтэл заамдаад тавихгүй байсан. Заамдсаар байгаад намайг боогоод газарт унагаачихсан. Би унахад “ямар жүжигчин юм бэ” гээд баруун талын чих рүү гараараа цохиод эхэлсэн. Ням-Очир Э ыг салгах гээд гүйгээд байсан. Э  нь пизда, наахуу ямар жүжигчин юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. ... Э  нь надаас салахгүй зууралдаад арай гэж салж явсан. ... Э  намайг газар унагааж нэг удаа өшиглөсөн, цээж рүү 4 удаа өвдөглөсөн. Баруун чих рүү нэг удаа, нүүр рүү хоёр удаа цохисон. Би түүнийг цохиогүй. Намайг заамдах үед биеэ салгах гэж гарнаас нь бариж зууралдсан ...” гэх, гэрч У.Дэлгэрмаагийн өгсөн “... манай цахилгааны шийдний өмнө манай нөхөр дээгүүрээ нүцгэн, шоорттойгоо зогсож байсан ба цахилгааны ажилтан залуутай маргалдаад байх шиг байсан. Тэр хоёр бие биенийгээ заамдаад бариад авчихсан байсан. Нөхөр Э ыг харсан чинь нүүр, гар, хөлний шилбэ зэрэг нь цус болчихсон байсан. ... Хажуу талд нь бас нэг цахилгааны ажилтан зогсож байсан ба гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. ... Нөхөр Э аас яагаад маргалдсан талаар асуухад “төлбөрөө төлөөгүй гээд манай тогыг таслах гээд байхаар нь би очиж учирлаж гуйгаад хэлэхэд “тийм юм байхгүй” гээд түүнээс болж маргаан болж эхэлсэн гэсэн. Манайх урьд өмнө нь бас тогныхоо мөнгөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж байсан. Тогоо таслуулсныхаа дараа өөрсдөө буцаагаад залгаж байсан үе бас бий ...” гэх, гэрч Т.Ням-Очирын өгсөн “... Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71А байрны 65 ... тоот хаалганаас үл таних эрэгтэй, том биетэй ах гарч ирээд “өнөө маргаашгүй цахилгааны төлбөрөө төлнө, салгахаа больчих” гэхлээр нь тийм боломж байхгүй, 4 сар болчихсон байхад гэж хэлэхэд хойшоо бай гээд Мөнх-Эрдэнийг шийднээс татаж холдуултал Мөнх-Эрдэнэ ажлаа хийж байна гэхэд тоохгүй Мөнх- Эрдэнийг барьж аваад “гуйж байхад чинь” гэхэд Мөнх-Эрдэнэ “ингэж гуйдаггүй юмаа ахаа” гээд ажлаа хийж байтал дахиад Мөнх-Эрдэнэ дээр ирээд түүнийг зуураад байсан. Мөнх-Эрдэнэ намайг утсаа гаргаж ирээд бичлэг хий гэсэн. Би утсаа гаргаж ирээд байж байтал Мөнх-Эрдэнийг тэр ах барьж аваад заамдаад, өвдөглөж өшиглөж, толгой руу нь гараараа цохиж, боогоод унагаагаад байсан. Тэгэхээр нь би очиж салгаад байж байтал Мөнх-Эрдэнэ бичлэг хий гээд би бичлэг хийж байтал дахин тэр хоёр барьцалдаад авахаар нь очиж дундуур нь орж салгаад байсан. Мөнх-Эрдэнийг тэр ах боогоод унагаж байхад нь би “та боль наад хүн чинь ухаан алдаж байна” гэхэд тэр ах “энэ муу жүжиглэж байгаа юм” гэж хэлээд тавихгүй байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №7110 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг 7 баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас Э т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ. Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 70,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, бид 2 сайн дураар эвлэрсэн /хх-н 60-62, 79/ гэж байх тул шүүгдэгч Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Гэвч шүүгдэгч Э  нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн ба энэ үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах ба 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг нь оногдуулах ялын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах" гэмт хэргээс хөнгөн байгаа боловч шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг буцаан хэрэглэж, Э ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүнд илүү ашигтай тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар тогтоогдсон зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Э ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 8

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ