| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03728/И |
| Дугаар | 182/ШШ2024/03749 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/03749
2024 09 12 182/ШШ2024/03749
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, ...овогт ... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, ...овогт ... /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,660,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...
Хариуцагч ...
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ... нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надтай холбогдон мөнгө зээлэхийг гуйсан. Миний бие тэр даруй Соно /зээлийн апп/-оос 1,000,000 төгрөг, Гэрэл /зээлийн апп/-ээс 1,100,000 төгрөг тус тус зээлж авсан байдаг, мөн бэлнээр 400,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид зээлдүүлсэн болно.
Гэсэн хэдий ч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй ба миний бие тухайн мөнгөнийхөө хүүг өөрөө төлж барагдуулсан тул хариуцагч ...аас нийт 5,660,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,660,000 төгрөгийг өгч барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 1 дор өгөх боломжгүй хувааж төлөх хүсэлттэй байна гэв.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа 660,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,660,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,880,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,880,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 660,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5,660,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,660,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,880,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,880,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөгөөр нэхэмжлэгч ...д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 10,560 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,660,000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу
2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,880,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,880,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөгөөр нэхэмжлэгч ...д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ...өөс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 10,560 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 105,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ