Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/04062

 

2024 08 12 184/ШШ2024/04062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, хангайн ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Сэрээтэр ******* овогт ******* ******* /рд:ХИ6*******0*******0205/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1*******88 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1**************2 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 1-р дэлгүүрт ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал архивын газраас гарч ирэхгүй байна. Иймд намайг 1*******88 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1**************2 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 1 дүгээрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, Ж.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Соёлын яам улсын худалдааны газрын даргын 1*******88.07.05-ны өдрийн 78 дугаар Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Г., Н.- нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь 1*******88 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1**************2 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 1 дүгээрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний оршин суугаа газрын Хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар тал/

4. Ж.******* нь 1*******88 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1**************2 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 1 дүгээрт худалдагчаар ажиллаж байсан болох нь 1*******88 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот худалдааны техникумын захирлаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичвэр, БНМАУ-ын Соёлын яам улсын худалдааны газрын даргын 1*******88.07.05-ны өдрийн 78 дугаар Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралт, Г., Н.- нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 7-14 дүгээр тал/

5. Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ж.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэрээтэр ******* овогт ******* ******* /рд:ХИ6*******0*******0205/-ийг 1*******88 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1**************2 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 1 дүгээрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН