| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03114/И |
| Дугаар | 184/ШШ2024/03808 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/03808
2024 0******* 23 184/ШШ2024/03808
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Сөүлийн гудамж, Голомт хотхон, ******* байранд байрлах, ******* ББСБ ХХК /рд:*********************68/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧБ**************0611*******0/
Зээлийн гэрээний үүрэгт 1,903,606.19 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* ББСБ ХХК нь 2022.01.24-ний өдөр 220 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас Samsung Galaxy А*******2 загварын rap утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь *******210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1*******0,000 төгрөг төлсөн ба 2022.08.12-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.10-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.13, 4.2.18 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний *******.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний *******.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024.04.01-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,099,900 төгрөг, хүү *******11,8*******0.8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******9,8**************.34 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,903,606.19 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,903,606.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.0*******.23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.0*******.24-ний өдөр 903,606.19 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХХК нь Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,903,606.19 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Г. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,903,606.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.0*******.23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.0*******.24-ний өдөр 903,606.19 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 3/33 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ А.Баттуул, Ж.Жавхлан нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,408 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 22,*******04 төгрөгийг улсын орлогоос, 22,*******04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,903,606.19 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Г. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,903,606.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.0*******.23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.0*******.24-ний өдөр 903,606.19 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,408 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 22,*******04 төгрөгийг улсын орлогоос, 22,*******04 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН