Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/04082

 

2 08 ******* *******8/ШШ2/0082

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол *******-ын, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /рд:355*******695/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С. эрэн сурвалжлуулах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргалыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК болон компанийн захирал С.Үүрцайх нь Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээгээр халхавчлан их хэмжээний мөнгө залилсан асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаад хандан *******6.03.*******-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан боловч дүүргийн прокурорын *******6.**************.*******7-ны өдрийн *******285 тоот тогтоол, *******8.03.26-ны өдрийн тоот тогтоолоор 2 удаа тус тус "...иргэний журмаар шийдвэрлэх асуудал болох нь тогтоогдож байна гэх үндэслэлээр С.Үүрцайх нарт холбогдох эрүүгийн *******6250787 тоот хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү цаг хугацаанаас эхлэн ХХК, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Үүрцайх нарт холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан боловч бүртгэлтэй хаягтай байдаггүй, оршин суух хаяг байршил, утасны дугаараа байнга өөрчилж оргон зайлсаар өдий хүрч байна. гол дүүргийн цагдаагийн газраас ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирал олж түүний хаяг, байршлыг тогтоож, тайлбар гаргуулан авсан боловч тус хаягтаа амьдардаггүй харин Хан-Уул дүүрэг ************** хороо хэсэг гудамж 6\2 байр тоотод амьдардаг болохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас тогтоож, *******.08.2*******-ний өдөр 28к\2.85 тоот албан бичгээр гаргасан. Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад ХХК \РД:55868\, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Үүрцайх нь шүүхийн дуудсан цагт ирэхгүй, утсаа авахгүй, оршин суугаа хаяг байршил, утасны дугаараа өөрчилж шүүхэд санаатайгаар ирэхгүй зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсаар шүүхээс албадан ирүүлэх арга хэмжээ авсан боловч хаана ямар газар, хаягт оршин сууж байгаа нь тодорхойгүй болж улмаар 2.06.03-ны өдөр *******83/Ш32/*******2550 дугаар шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Иймд ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С. эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Үүрцайх нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2.06.03-ны өдрийн *******83/ШЗ2/*******2550 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С. эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-д зааснаар ХХК /рд:55868/ болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Үүрцайх /рд:ОЙ7505**************3/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х. /утас:9*********************9609/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Гуравдугаар хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН