Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0227

 

    2024          03           13                                   128/ШШ2024/0227

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК /РД: *******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д******* нарын хоорондын Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцалсан тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгах” гэж тодорхойлжээ.

2. “******* ******* *******” ХХК  нь  Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргаж, татгалзсан хариуг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/5477 дугаартай албан бичгээр авч, шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хь бус. Үүнд:

3.1. Манайх 2007 оноос хойш 17 жилийн хугацаанд хайгын бүх ажлыг хийж ирсэн. Үндсэндээ 10 сая төгрөг хүрэхгүй мөнгөн дээр 7 хоногийн наана цаана л төлсөн, төлөөгүй асуудал яригдаад байгаа,

3.2. 17 жилийн хугацаанд бид нар өчнөөн төлбөр төлөөд, хайг хийгээд, их зардал гаргачихсан, ийм ордыг 10 сая төгрөгөөс болоод цуцлж байгаадаа харамсаж байна,

3.3. Хамгийн гол асуудал нь 18-ны өдөр бид нарт мэдэгдсэн гээд байгаа боловч бид нар огт мэдээгүй,

3.4. Оролцогчийн тэгш эрхийг зөрчсөний улмаас цуцалсан болохыг нь ч мэдээгүй явж байгаад, очиж заад мэдсэн байгаад байгаа юм. Албан ёсоор бид нарт цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл болон цуцалсан тухай мэдээлэл огт ирээгүй гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 2007 оноос хойш үндсэндээ 17 жилийн хугацаанд хайгын бүх ажлыг хийж ирсэн. 10 сая төгрөг хүрэхгүй мөнгөн дээр 7 хоногийн наана цаана л төлсөн, төлөөгүй асуудал яригдаад байгаа. Би захирлаар томилогдоод  1 жилийн хугацаа болж байна.  Би ашигт малтмалын талаар сайн мэдэхгүй, оны сүүлээр л төлөөд болчихдог юм байна гэж ойлгоод л явсан. Тэгээд ондоо багтаагаад төлчихөд болох байх гэж бодож байсан. Гэхдээ ийм биш байсан. Гэхдээ миний буруу. 17 жилийн хугацаанд бид нар өчнөөн төлбөр төлөөд, хайг хийгээд, их зардал гаргачихсан, ийм ордыг 10 сая төгрөгөөс болоод цуцлж байгаадаа харамсаж байна” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* ******* компани нь 2007 оноос хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн. Ингээд 2023 оны 4 дүгээр сард бол гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн. Үүний улмаас сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлбөр төлөх ёстой байсан гэдэг аггаар мэдэгдсэн гэх боловч энэ мэдэгдлийг огт хүргүүлээгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн удирдлага өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар хэвтрийн дэглэм бариад эмчилгээ хийж байсан. Түүнтэй холбоотой баримтаа өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн хийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэж байгаа. Хамгийн гол асуудал үндсэндээ 18-ны өдөр бид нарт мэдэгдсэн гээд байгаа боловч бид нар огт мэдээгүй. 10 дугаар сарын 30-ны өдөр компанийн археологич, геологич нь сайт руу ороод үзсэн чинь хүчингүй гэсэн төлөвтэй байна гээд Д.М захирал руу хэлсний улмаас Д.М захирал очиж захад таны газрын тусгай зөвшөөрлийг цуцалчихсан, албан бичиг гараагүй байна гэсэн хариу өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, холбогдох мэдэгдэх ажиллагааг огт хийхгүйгээр цуцалсан байгаад байдаг юм. Хариуцагчийн өгсөн тайлбар өөрөө нотлох баримт гэж үзэх боломжтой гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан тайлбар баримт дээр 09 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрийн дагуу цуцалсан тухай мэдэгдлийг 31-ний өдөр албан бичгээр мэдэгдэж хаягаар хүргүүлсэн гэдэг. Оролцогчийн тэгш эрхийг нь зөрчсөний улмаас л өнөөдөр цуцалсан болохыг нь ч мэдээгүй явж байгаад, очиж заад мэдсэн байгаад байгаа юм. Албан ёсоор бид нарт цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл болон цуцалсан тухай мэдээлэл огт ирээгүй гэсэн үг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэдэгдэл хүргүүлсэн эсэх дээр нэхэмжлэгч маргадаг. Мэдэгдэл хүргүүлсэн эсэх дээр шүүхэд 49 хуудас материал гаргаж өгсөн. Мэдэгдэл яагаад албан ёсоор очоогүй гэдэгт, яагаад хүргэгдээгүй гэдгийг нь нотлох бус яагаад буцсан юм бэ гэдгийг нь нотлох зорилгоор дугтуйны гадна талыг нь буцсан шалтгааныг нь бичсэн дугтуйг нь мөн манай байглагын кадастрын системд бүртгэлтэй албан ёсных нь хаягийг нотлох баримтаар шүүхэд өгсөн байгаа. Тэгэхээр энэ өөрөө нотлогдоно. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хийн 31, 34.2, 56.1.2-т заасныг тус тус үндэслээд маргаан бүхий ******* ******* ******* компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хийн 26 дугаар зүйлийн 3-д заасны дагуу урьдчилж мэдэгдсэн. Тэр мэдэгдэл нь өөрөө энэ компанийн утас нь буруу байна гээд ирүүлчихсэн байдаг. Гэтэл шуудангийн дугтуй, одоо бүртгэлтэй хаягийн утас 2 бол хоёулаа ижилхэн байгаа. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдоно. Цуцалсан мэдэгдлийг төрийн захиргааны байглага хүргүүлсэн байдаг. Цуцалсан мэдэгдлийн дугтуйных нь гадна талыг хбар үнэн дараад өгчихсөн. Тэнд энэ компани байхгүй байна гэдэг. Хаягийг нь буруу бичсэн үү гэдэгт кадастрын систем дээр бүртгэлтэй хаяг нь бичигдсэн байдаг. Тэр компани үнэхээр байсан, байгаагүй бүртгэлтэй хаягаар нь төрийн захиргааны байглага хүргүүлсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Ашигт малтмалын тухай хийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор тайлбарласан байдаг. Мэдэгдлийг хүргүүлсэнд хэрхэн тооцох вэ гэдгийг. Шуудангаар хүргүүлснийг хүргүүлсэнд тооцно гээд бичсэн. Төрийн захиргааны байглага Ашигт малтмалын тухай хийн 56 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу мэдэгдлийг хүргүүлж цуцлах үндэслэл бүрдсэн тухай цуцалсан тухай мэдүүлгүүд хүргүүлж ажилласан. Ашигт малтмалын тухай хийн 32 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг жил бүр урьдчилж төлнө гэсний дагуу 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлбөрөө урьдчилж төлөөгүй учраас Ашигт малтмалын тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан нь өөрөө хь зүйн үндэслэлтэй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд, хьд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* *******” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх  газрын геологи, уурхайн кадастрын  албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр Булган аймгийн С сумын нутаг “С ” нэртэй газарт 1,230 гектар талбайд ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон гэх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр “ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* ******* *******”  ХХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч “...төлбөр төлөх хугацаанд эмнэлэгт эмчлүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг санхүүгийн жилээр тооцож төлнө гэж ойлгож явсан, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны дотор төлнө гэдгийг мэдээгүй, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг манай компанид захиргааны байглага хүргүүлээгүй, сонсох ажиллагаа яваагүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

4. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй, тус компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/5134 дугаартай албан бичгээр тус тус бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлсэн...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М нь ******* ******* *******” ХХК-ийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн авч, гүйцэтгэх захирлаар томилогджээ.

6. Ашигт малтмалын тухай хийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдна”, 34.7-д “Энэ хийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөр, хугацаа хэтэрсэн алдангийг төлөх үүрэгтэй.

7. Түүнчлэн нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр банканд тушаасан нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогдож байгаа боловч Ашигт малтмалын тухай хийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох...” гэж зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдсаны  дараа төлсөн төлбөрийг хугацаанд нь төлсөнд тооцохгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгах боломжгүй юм.

8. Хариуцагч захиргааны байглагаас нэхэмжлэгч ******* ******* *******” ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/4417 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн мэдэгдэл болон 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/5134 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн мэдэгдлийг  захиргааны байглагад бүртгэлтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, М******* б******* 2 хаягаар хүргүүлсэн боловч энэ хаягт байхгүй гэж буцаагдсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас “...манай хаяг өөрчлөгдсөн...” гэж тайлбарлаж байгаа ч  тусгай зөвшөөрөл эзэмшигч хаягийн өөрчлөлтийг захиргааны байглагад бүртгүүлэх үүргийг хүлээдэг, Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “мэдэгдэнэ” гэдгийг төрийн захиргааны байглагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агсан албан бичгийг өргөдөл гаргагч этгээдэд гардах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжсан байхыг ойлгоно гэж заасан байх тул хариуцагчийг мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах боломжгүй байна.

9. Мөн нэхэмжлэгч компанийн захирлаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй шалтгаанаа “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлөх байснаа мэдээгүй, ...өвчтэй байсан учраас эмнэлэгт эмчлүүлж байсан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох аль ч хугацаанд урьдчилан төлөх боломжтой бөгөөд хьд зааснаар “мэдээгүй” гэдгийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасныг баримтлан “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ