Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2024/00342

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2024/00342

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт************** // нь Дундговь аймаг дахь техник туслалцааны барилгын 6-р трестэд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал тракторчнаар, 1981 оны 12 сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 28-ны өдрийг дуустал цахилгаанчин засварчинаар, 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 сарын 20-ны өдрийг дуустал Дундговь аймаг дахь Тээврийг удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ