Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт / Ө т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705000000111 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, /ургийн овог тогтоолгоогүй/ Ө , Булган аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч Ө  нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11-24б тоот иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч Пуна загварын 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 2 Шүүгдэгч Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өөр хулгай, дээрмийн хэрэгт шалгагдаж байгаа боловч тэр хэрэг түдгэлзсэн байгаа” гэв. Хохирогч Я.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд төмөр цоожны цүү нь мултарсан, хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороод эд зүйлээ харахад зурагтны тавиур дээр байсан Пуна загварын 46 инчийн зурагт байхгүй байхаар нь цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-р хуудас/, Гэрч Т.Баатарцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...Далан дагаж яваад нэг айлд очоод цэнхэр малгайтай залуу нь буугаад 3-4 минут орчим болж байгаад буцаад зурагт бариад гараад ирсэн, за явна ахаа гээд хөдөлсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө  ах хойшоо явчихаад ирье гэж хэлээд такси бариад Энхбаярын замаар хойшоо өгсөж явсан. Цаашаа нилээн явж байгаад айлын хашааны урд таксигаа зогсоогоод тэр хашаа руу ороод 1-2 минут болоод гарч ирсэн. Гарч ирэхдээ бүтээлгээр ороосон зурагт аваад гарч ирсэн. Таксигаар доошоо уруудаж байх үедээ Ө  ахаас юу юм гэж асуухад авчихсан юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, Гэрч Н.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн: “...Усны худаг дээр очиход Ө  бичиг баримтаараа энэ зурагтыг тавиад өгөөч гэж хэлсэн. Ө  надад миний өөрийн зурагт байгаа юм, чи бичиг баримтаараа тавиад өгөөч гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-18/, Яллагдагч Ө ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр гэрийн цоожийг нь оролдож үзсэн чинь цүү нь эргээд хаалга нь онгойсон тэгэхээр нь гэрт ороод хойморт байсан том, нимгэн зурагтыг удирдлагатай нь авч гараад хажуу талын хоосон хашаанд оруулж тавиад Мөнх-Эрдэнэ түрүүлээд явчихсан болохоор ардаас нь очоод такси барьсан. Тэр такситай нөгөө зурагтаа үлдээсэн хашаанд очоод авсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 25-26-р хуудас/ Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гомдол /хх-н 3-4/, хэрэг учралын газарт үзлэг 3 хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-7/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8-9/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 44/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Ө  нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11-24б тоот иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч Пуна загварын 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь: Яллагдагч Ө ын мөрдөн байцаалтад өгсөн: “...3, 4 дүгээр хорооллын эцэс рүү чиглээд явж байхад замд хаалга нь гаднаа цоожтой Монгол гэр байсан. Тэр гэрийн цоожийг нь оролдож үзсэн чинь цүү нь эргээд хаалга нь онгойсон тэгэхээр нь гэрт ороод хойморт байсан том, нимгэн зурагтыг удирдлагатай нь авч гараад хажуу талын хоосон хашаанд оруулж тавиад Мөнх-Эрдэнэ түрүүлээд явчихсан болохоор ардаас нь очоод такси барьсан. Тэр такситай нөгөө зурагтаа үлдээсэн хашаанд очоод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26-р хуудас/, хохирогч Я.Батсүхийн өгсөн: “...Өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд төмөр цоожны цүү нь мултарсан, хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороод эд зүйлээ харахад зурагтны тавиур дээр байсан Пуна загварын 46 инчийн зурагт байхгүй байхаар нь цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Баатарцогтын өгсөн: “...Далан дагаж яваад нэг айлд очоод цэнхэр малгайтай залуу нь буугаад 3-4 минут орчим болж байгаад буцаад зурагт бариад гараад ирсэн, за явна ахаа гээд хөдөлсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Ө  ах хойшоо явчихаад ирье гэж хэлээд такси бариад Энхбаярын замаар хойшоо өгсөж явсан. Цаашаа нилээн явж байгаад айлын хашааны урд таксигаа зогсоогоод тэр хашаа руу ороод 1-2 минут болоод гарч ирсэн. Гарч ирэхдээ бүтээлгээр ороосон зурагт аваад гарч ирсэн. Таксигаар доошоо уруудаж байх үедээ Ө  ахаас юу юм гэж асуухад авчихсан юм гэж хэлсэн” гэсэн 4 мэдүүлэг, гэрч Н.Бат-Оршихын өгсөн: “...Усны худаг дээр очиход Ө  бичиг баримтаараа энэ зурагтыг тавиад өгөөч гэж хэлсэн. Ө  надад миний өөрийн зурагт байгаа юм, чи бичиг баримтаараа тавиад өгөөч гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гомдол /хх-н 3-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-7/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 44/ зэрэг нотлох баримтаар нотлогдлоо. Шүүгдэгч Ө  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Ө  нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Батсүхэд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ө  нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-н 8-9/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Ө ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 5 Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч Ө ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулах санкцтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар” шийдвэрлэгдэх хэрэгт хэрэглэх хууль зүйн ойлголт юм. Шүүгдэгч Ө т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг шүүхэд ирүүлсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө т оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ын урьд цагдан хоригдсон 14 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй. 6 Шүүгдэгч Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч Ө  нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийг нэгтгэсэн, тусгаарласан прокурорын аливаа шийдвэр гараагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө ыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө ыг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө т оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ын урьд цагдан хоригдсон 14 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР