Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 114/ШШ2024/0004

 

                                                           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
                                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 114/2024/0004/З
    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн дүгнэлттэй Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын улсын байцаагч *******т холбогдох зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч ******* “*******” ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэх зөрчлийн ******* дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ******* Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу шалгалтын хүрээнд хянав. 
Материалд цугларсан нотлох баримтуудаар Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахжйн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай албан бичигт дурдсан мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр яамны удирдамжийн хүрээнд ******* ХХК-д хяналт шалгалт хийжээ. ******* ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, торгох шийтгэлийг биелүүлсэн. Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан. Эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн гаргасан зөрчлийг шалгаж шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болох ******* Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн. 
Учир ******* ХХК-д нягтлан бодогч ажилтай бөгөөд ажил үүргийн хувьд тус компанид дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх албан тушаалтан биш, зөрчлийн хэрэгт хуулийн этгээдийг төлөөлж 2024 оны дүгээр сарын 16-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон баримт авагджээ. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийн ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1-д холбогдогч “*******” гэснийг ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл байна. 
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 
    Хариуцагч Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
  “Миний бие Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын албаны Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчаар ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ******* дугаартай албан бичигт дурдсан мэдээллийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймаг Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Мөнх ундрам хүнс” ХХК-д хяналт шалгалт хийж Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил гаргасан нь хэрэгт холбогдох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Хуулийн этгээдийн гаргасан зөрчлийг шалгаж шийтгэл оногдуулахдаа хууль ёсны төлөөлөгч болох ******* шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байна. 
    Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай, 2024 оны дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ  нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гаас Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан. Эрх бүхий албан тушаалтан болох Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч ******* нь “Мөнх Ундрам хүнс” ХХК-ийн  гаргасан зөрчлийг шалгаж шийтгэл оногдуулахдаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болох ******* Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн байх тул 2024 оны дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийн ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1-д холбогдогч “*******” гэснийг “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ . 

 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч ******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 03 дугаар сарын -ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно. 
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн “2024 оны дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” дүгнэлтийг хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
    
                                     ШҮҮГЧ                             Ж.ОЮУНЧИМЭГ