Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2024/00348

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2024/00348

Дундговь аймаг

 

 

   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт************** /РД: / нь 16231613.16 /арван зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга зургаан зуун арван гурван төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч************** ХК-д 2024 оны 11 сарын 16-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, 2024 оны 12 сарын 16-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, 2025 оны 01 сарын 16-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, 2025 оны 02 сарын 16-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, 2025 оны 03 сарын 16-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр, 2025 оны 04 сарын 16-ны өдөр 12731613.16 /арван хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга зургаан зуун арван гурван төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239108.07 /хоёр зуун гучин есөн мянга нэг зуун найм долоон мөнгө/ төгрөгөөс 119554.035 /нэг зуун арван есөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 119554.035 /нэг зуун арван есөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч******* 119554.035 /нэг зуун арван есөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .........******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ