Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2023/00046/И |
Дугаар | 139/ШШ2024/00350 |
Огноо | 2024-09-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 139/ШШ2024/00350
2024 оны 09 сарын*******9 өдөр | Дугаар*******39/ШШ2024/00350 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,******* хороонд байранд байрлах,************** ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймгийн******* сумын******* дүгээр баг, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:*******8333648.61 төгрөг гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
/Хариуцагч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......******* ХК нь хариуцагч холбогдуулан*******8333648.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.... , нар нь нэхэмжлэгч******* ... ХК-тай 2018 оны*******2 сарын 24-ний өдөр ЗГ/201844206093 тоот зээлийн гэрээ байгуулж*******4000000 төгрөгийг, жилийн*******6,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн.
Дээрх зээлийн гэрээний барьцаанд 2018 оны*******2 сарын 24-ний өдөр БГХ201844206093 тоот барьцааны гэрээ байгуулж 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, Chaser маркийн автомашин, Samsung маркийн гар утас болон цалингийн орлого зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2018 оны*******2 сарын 24-ний өдөр ЗГ/201844206093 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2497852.06 төгрөг, зээлийн хүүд 2035974.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9806.03 төгрөг, нийт 4543632.27 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл төлөгдөхгүй, 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар 946 хоног хугацаа хэтэрч байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2018 оны 08 сарын 24-ний өдрийн ЗГ/201844206093 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт*******1502147.94 төгрөг, зээлийн хүүд 6596443.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд*******25057.28 төгрөг, нийт*******8323648.61 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлдэгч оршин суугаа хаяг тодорхойгүй, цагдаагийн газраас удаа дараа эрэн сурвалжилж байгаа талаар албан бичиг ирсээр байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хариуцагчгээс 2018 оны 08 сарын 24-ний өдрийн ЗГ/201844206093 тоот зээлийн гэрээний үүрэгт*******8323648.61 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт*******0000 төгрөг, нийт*******8333648.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч .........., нар нь 2018 оны*******2 сарын 24-ний өдөр ЗГ/201844206093 тоот зээлийн гэрээ байгуулан*******4000000 төгрөгийн зээлийг жилийн*******4,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээг барьцааны гэрээ байгуулж, 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, авто машин, самсунг маркийн гар утас болон цалингийн орлого зэргийг барьцаалж, зээл авсан. 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар тус зээл нь 2497852,6 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү нь 2035974,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 9806,3 төгрөг нийт 4543632,27 төгрөгийн төлбөр төлсөн. 946 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн. 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт*******1502147,94 төгрөг, зээлийн хүү 6596443,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225057,2 төгрөг, нийт*******8323648,61 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүн дээр шүүхэд материал өгөхтэй холбоотой нотариатын үйлчилгээний төлбөр*******0000 төгрөг тушаагдаад нийт 18333648,61 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.
3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн*******-2-р хуудас/, 9016001011 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/, 01/12242, 29/12298, 5450/06 дугаартай итгэмжлэлүүд /хэргийн 4-6-р хуудас/, 2018 оны*******2 сарын 24-ний өдрийн ЗГ/201844206093 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээ /хэргийн 7-9-р хуудас/, 2018 оны*******2 сарын 24-ний өдрийн БГХ201844206093 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ /хэргийн*******0-11-р хуудас/,**************ны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга хэргийн*******2-13-р хуудас/, 2018 оны*******2 сарын 24-ний өдрийн, нарын хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн*******4-15-р хуудас/, зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас /хэргийн*******6-р хуудас/, нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага /хэргийн 41-42-р хуудас/, хариуцагчаас тайлбар /хэргийн 59-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд зээлдэгч нар нь 2018 оны*******2 сарын 24-ний өдрийн ЗГ/201844206093 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээг зөрчсөн тул зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нийт 18333648.61 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
3.Хариуцагч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн мөнгөн дүнтэй маргахгүй тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-2018 оны*******2 сарын 24-ний өдрийн ЗГ/201844206093 дугаартай хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээгээр зээлдэгч нь*******4000000 төгрөгийг жилийн*******4,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлжээ.
-Зээлийн барьцаанд зээлдэгч нь 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, авто машин, самсунг маркийн гар утас болон цалингийн орлого зэргийг барьцаалсан байна.
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт*******8333648.61 төгрөгийн үлдэгдэлтэй талаархи нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргаагүй гэж дүгнэлээ.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч тал зээлийн нийт төлбөрийг хариуцагч талаас шаардах эрхтэй байна.
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт*******8333648.61 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэх хариу тайлбарыг ирүүлсэн, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
6.Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249618.24 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчгээс 249618.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, мөн шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1,*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагчгээс*******8333648.61 /арван гурван сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч************** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч************** ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249618.24 /хоёр зуун дөчин есөн мянга зургаан зуун арван найман төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. 249618.24 /хоёр зуун дөчин есөн мянга зургаан зуун арван найман төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч************** ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19,*******20 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ