Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: Ө , Б  нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө , Б  нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705008040162 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ө , Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Макс группын “Хүч сервис” ХХК-нд цахилгаанчнаар ажилладаг, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б , Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, Шүүгдэгч Ө  нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парадоксын автобусны 2 буудлын орчим хохирогч Э.Үүрийнзаяагийн баруун нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудлын орчим хохирогч Ц.Хандармаагийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. Хохирогч Ц.Хандармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой ангийнхаа найзууд болон нөхөр Ө  нарын хамт Өүшн бааранд орсон ба гэрт хүүхэд уйлаад байна гэхээр нь нөхөр эрүүл машинтай байсан болохоор харих гээд гарсан. Тэгэхэд манай ангийн Өнөржаргалыг Ө  бид 2 таксинд суулгаж өгөх гээд Парадоксын автобусны буудал яваад зогсож байсан чинь Ө  хүнтэй маргалдаад эхэлсэн, тэгэхээр нь би салгах гэсэн чинь өөр хүн хажуунаас орж ирээд миний нүүр хэсэг рүү цохиод би ухаан алдаад нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт нөхөртэйгөө хамт байсан....би Билэгт гэх залуутай зууралдаж байхад одоо бодоод байхад Билэгт миний нүүр хэсэг рүү цохиж, зодож намайг ухаан алдуулж ганцаараа гэмтэл учруулсан, нөхөр Ө тай муудалцаад байхаар нь би салгах гэсэнд намайг цохиж зодсон. Би урууландаа 5 оёо тавиулсан, хөндүүрлэж өвдөх зовиуртай...Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Билэгбаяртад хөнгөн ял оноож өгнө үү “ гэсэн мэдүүлэг...” /хх-н 13, 15, 17/, 3 Хохирогч Э.Үүрийнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Билэгбаярыг араас нь тэврээд татсан чинь Ө ын гар орж ирээд миний баруун нүдийг цохьсон, ...дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг Ө  гараараа нэг удаа цохиж, зодож учруулсан, одоо баруун нүдэндээ байнга эм дусааж байгаа нүдний даралт өндөр байгаа тул нүдний шил авч зүүх шаардлагатай гэсэн. Одоо баруун нүд даралттай байгаа, гэхдээ харах байдал хэвийн хааяа даралт ихсэх үед харанхуйлах зовиуртай байгаа. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Ө т хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 19, 22, 24/ Шинжээчийн 12166 тоот дүгнэлтэд: “...Ц.Хандармаагийн биед доод уруулд шарх, хамарт зулгаралт, баруун гуяны цус хуралт, зулгаралт, зүүн алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 36/, Шинжээчийн 12238 тоот дүгнэлтэд: “...Э.Үүрийнзаяагийн биед баруун нүдний алимны өмнөд зай болон салстын цус хуралт, баруун нүдний өнцгийн урагдал, баруун нүдний харааны бууралт /0.12/, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун нүдний харааны бууралт /0.12/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 40/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хохирогч нарын өргөдөл /хх-н 9-10/, шүүгдэгч Ө ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-60/, шүүгдэгч Б ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-62/, хохирогч нарын хүсэлт /хх-н 63-64/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 65-66/ зэрэг болно. 4 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч Ө  нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудлын орчим Б тай маргалдах явцдаа тэдний маргааныг салгаж байсан Э.Үүрийнзаяагийн баруун нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Парадоксын автобусны буудлын орчим Ө тай маргалдаж явцдаа тэдний маргааныг салгаж байсан хохирогч Ц.Хандармаагийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна. 5 Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 65-66/, хохирогч нарын хүсэлт /хх-н 36-64/, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримт /хх-н 75-76/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч нар шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан, шүүхэд шүүгдэгч хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн талаар эвлэрлийн гэрээг ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 6

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө , Б  нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө , Б  нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ө , Б  нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдэнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө , Б  нарт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР