| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2024/0003/З |
| Дугаар | 114/ШШ2024/0006 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 114/ШШ2024/0006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2024/0003/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би *******ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн , т холбогдох “ 2024 оны ******* дүгээр сарын ******* өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар *******, ******* дугаар хороолол, ******* нийтийн орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг *******ийн нэр дээр шилжүүлж, газар эзэмшүүлэх эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгөхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга, , т даалгах тухай” захиргааны хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... иргэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугар сарын *******-ны өдрийн *******-******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж, Дархан сум, ******* дугаар *******, ******* дугаар хороолол, Оюутны 2 дугаар гудамж, тоотод байрлах 45057**************0 нэгж талбарын дугаартай 720 м.кв газрыг 2 жилийн хугацаатай *******т эзэмшүүлсэн. Мөн тус захирамжийг үндэслэн газрын гэрчилгээ, гэрээг бичсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, , т холбогдуулан “ 2024 оны ******* дүгээр сарын ******* өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн ******* дугаар *******, ******* дугаар хороолол, ******* нийтийн орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг *******ийн нэр дээр шилжүүлж, газар эзэмшүүлэх эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгөхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга, , т даалгах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, , итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******-******* дугаар захирамж, түүний хавсралтаар газар эзэмших эрхийг *******т шилжүүлж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 045*******-2024/ дугаартай гэрээ байгуулж, иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрээ байгуулснаар нэхэмжлэгч ******* нэгж талбарын 45057**************0 дугаартай газрыг эзэмших эрхтэй болсон байна.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн газрын харилцаа т холбогдуулан гаргасан “ 2024 оны ******* дүгээр сарын ******* өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар *******, ******* дугаар хороолол, ******* нийтийн орон сууцны зориулалттай газрын эзэмших эрхийг *******ийн нэр дээр шилжүүлж, газар эзэмшүүлэх эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгөхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга, , т даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас тус бүр 35 *******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ