| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00307/И |
| Дугаар | 139/ШШ2024/00352 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 139/ШШ2024/00352
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 139/ШШ2024/00352 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т ******* овогт************** //,******* овогт************** // нар нь******* ХК-ийн нэхэмжилсэн 23856694.72 /хорин гурван сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279396.07 /хоёр зуун далан есөн мянга гурван зуун ерэн зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөгөөс 139698.035 /нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найман төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 139698.035 /нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найман төгрөг гучин таван мөнгө/-ыг, хариуцагч, нараас 139698.035 /нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн найман төгрөг гучин таван мөнгө/-ыг тус тус гаргуулан******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ