Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/03809

 

*******0*******4 07 *******3 184/ШШ*******0*******4/03809

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:РФ9510*******31*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:/

1,650,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Д.******* нь *******0*******3.04.17-ны өдөр 6,000,000 төгрөгийг С.т өгсөн. Ингэхдээ *******0*******3.06.*******0-ны өдрөөс *******0*******3.08.15-ны өдрийг хүртэл ******* сарын хугацаанд амралтаа аван хөдөө явах учир төлбөр тооцож авахгүй гэх аман тохиролцоо хийсэн. Тус байранд нийт *******0*******3.04.*******0-ны өдрөөс *******0*******3.06.*******0-ны өдрийг хүртэл, *******0*******3.08.15-ны өдрөөс *******0*******3.09.05-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд байсан ба амьдарсан хугацааны төлбөр болох 1,500,000 төгрөгийг суутгаж аваад үлдэгдэл төлбөрөөс 3,050,000 төгрөгийг надад шилжүүлсэн боловч үлдсэн мөнгө 1,450,000 төгрөгийг өгөөгүй. Мөн надаас зээлсэн *******00,000 төгрөгөө өгөөгүй байна. Иймд нийт 1,650,000 төгрөгийг С.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С. нь Д.*******ийн нэхэмжилсэн 1,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******0*******4.07.10-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.08.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.09.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.10.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4..15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.1*******.15-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь С.т холбогдуулан 1,650,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч С. нь Д.*******ийн нэхэмжилсэн 1,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******0*******4.07.10-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.08.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.09.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.10.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4..15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.1*******.15-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.*******т төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.*******-т зааснаар *******0*******4 оны 04 сарын 10-ны өдрийн 06*******8 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч Д.******* нь төлөөлүүлэх эрхээ Б.Золзаяад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******0,675 төгрөгийг улсын орлогоос, *******0,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.*******ийн нэхэмжлэлтэй, С.т холбогдох 1,650,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага 1,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******0*******4.07.10-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.08.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.09.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.10.15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4..15-ны өдөр 300,000 төгрөг, *******0*******4.1*******.15-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.*******т төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******0,675 төгрөгийг улсын орлогоос, *******0,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН