| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04718/И |
| Дугаар | 184/ШШ2024/03818 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/03818
*******0*******4 07 ******* 184/ШШ*******0*******4/0818
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Их тойруу-*******1, өөрийн байранд байрлах, ******* ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******0 гудамж, тоот хаягт оршин суух, /рд:ЦЗ81*******071/
Гэрээний үүрэгт 485,006 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Т. нь манай кампанитай *******0**************.04.*******5-ны өдөр TENTECH-******* үйлчилгээний №TT0*******1*******1 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-5, ROUTER, VOO болох сүлжээ хүлээн авагч 404,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр ******* ХХК нь интернэт, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг cap бүрийн 05-аас *******0-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд: *******0*******4.04.01-ний байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. *******0******* оны 11, 1*******-р сарын үйлчилгээний төлбөр 78,506 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 404,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал *******,500 төгрөг, нийт 485,006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 485,006 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг *******0*******4 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 160,000 төгрөг, *******0*******4 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 160,000 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 165,006 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул талуудын эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь Т.т холбогдуулан гэрээний үүрэгт 485,006 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 485,006 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг *******0*******4 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 160,000 төгрөг, *******0*******4 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 160,000 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 165,006 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.*******-т зааснаар *******0*******4 оны 0 дугаар сарын *******9-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Ариунхишигт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,*******01 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 7,600.5 төгрөгийг улсын орлогоос, 7,600.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.т холбогдох гэрээний үүрэгт 485,006 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 485,006 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг *******0*******4 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 160,000 төгрөг, *******0*******4 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 160,000 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 0-ны өдөр 165,006 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 6,895 төгрөгийг улсын орлогоос, 6,895 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН