Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 114/ШШ2024/0007

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 
       холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд “” ХХК-ийн төлөөлөгч /цахим/, түүний өмгөөлөгч /цахим/ нарыг оролцуулан нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн, багасгасан шаардлагадаа: “...Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын , Дархан-Уул аймгийн Засаг даргын дугаар захирамжуудаар гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул эдгээр захирамжид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгчийн гаргаж буй хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой тул “ нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар гэрчилгээгээр Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Анх нэхэмжлэгч хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Дархан сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “...Дархан сумын Засаг даргын , Дархан-Уул аймгийн Засаг даргын , *******,*******,******* дугаар захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар гэрчилгээгээр Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, кадастрын зургийг шинэчлэн хийхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “... нэгж талбарын дугаараар Дархан-Уул аймаг, Дархан сум, , хар усны тохой нутаг дэвсгэрт байрлах 98 469 м.кв газрыг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай хэсэг 8 568 м.кв хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын *******,*******,******* дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газартай давхцалтай 8 568 м.кв газартай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ******* газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах, кадастрын зургийг шинэчлэн хийхийг даалгах” гэж өөрчилж, үлдэх Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Дархан сумын Засаг даргын , Дархан-Уул аймгийн Засаг даргын дүгээр захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн  дугаар гэрчилгээгээр Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг гаргасан. 
Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан үндсэн хэргээс нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “...Дархан сумын Засаг даргын , Дархан-Уул аймгийн Засаг даргын дүгээр захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар гэрчилгээгээр Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. 
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн, нэхэмжлэгч нь *******д 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлийг өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
 Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Дархан сумын Засаг даргын , Дархан-Уул аймгийн Засаг даргын дүгээр захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн эзэмшил газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах, нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар гэрчилгээгээр Дархан сумын нутаг дэвсгэрт 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 2. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй. 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ө.МӨНХ-ЭРДЭНЭ