Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/03864

 

2024 07 26 184/ШШ2024/03864

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын гудамж, ******* ******* барилга, ******* давхар, *******02 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 9 дүгээр хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 6,321,259.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* Лизинг ХХК нь 2023.02.28-ны өдөр 43034348 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Ц. 4,399,560 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэйгээр, сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Ц. нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 20.05.*******-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,399.560 төгрөг, хүү 1,2,280.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,418.86 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт *******ийн төлбөр 6,321,259.53 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,321,259.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20.08.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.09.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.10.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.11.20-ны өдөр 1,581,259.53 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,321,259.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Ц. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,321,259.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20.08.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.09.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.10.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.11.20-ны өдөр 1,581,259.53 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 20 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь төлөөлүүлэх эрхээ Н.Энхтөр, Т.Бямбадорж нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,091 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 58,045.5 төгрөгийг улсын орлогоос, 58,045.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,321,259.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ц. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,321,259.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20.08.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.09.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.10.20-ны өдөр 1,580,000 төгрөг, 20.11.20-ны өдөр 1,581,259.53 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,091 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 58,045.5 төгрөгийг улсын орлогоос, 58,045.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН