Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/03646

 

2024 07 08 184/ШШ2024/03646

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 
Нэхэмжлэгч: 
Хариуцагч: -д холбогдох,
Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан
зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг даалгах тухай,
13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч
*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайнаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн
нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч
*******, ******* нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015.12.04-
ний А/482 дугаар захирамжаар 
зуслангийн зориулалттай, тус бүр 1 ширхэг, 700 м.кв газрыг эзэмшүүлсэн ба мөн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015.05.11-ний А/190 дугаар захирамжаар,
Сонгинохайрхан дүүргийн зуслангийн зориулалтаар,
******* нь 1 ширхэг, 700 м.кв газрыг, тус тус 15 жилийн хугацаагаар, нэр
бүхий иргэдээс шилжүүлэн авч эзэмшсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нарын
газруудтай хил залгаа зүүн талд нь байрлалтай 141.079 м.кв газрыг эзэмшдэг гэх
хариуцагч нь тэдний газруудын тэг дунд нь ямар ч барилгын
зөвшөөрөлгүйгээр, 2020 онд 2 ширхэг маш том барилгын суурь нүх ухаж, газар
эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ноцтойгоор саад учруулж байна. Мөн нэхэмжлэгч
нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан
шатны шүүхэд 2020 оны 04 сард нэхэмжлэл гаргаж, маргасаар 2023 оны 10 сард
эцэслэн шийдвэрлэгдэж, хариуцагч гийн нэхэмжлэлийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******, ******* нарын газар эзэмших эрх
хууль ёсны болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нарын зүгээс газар дээрээ хашаа
хатгаж, үл хөдлөх хөрөнгө бариагүй байсан хэдий ч хуульд заасан үүргээ
биелүүлэн газрын төлбөрөө цаг тухайд нь төлсөөр ирсэн ба газрын хил заагийг

тодорхойлон тэмдэгжүүлээгүй байснаас болж манайх газрынхаа булангийн
цэгүүдийг тогтоолгосны үндсэн дээр манай газар руу оруулан нүх ухсаныг
мэдээгүй байсан бөгөөд мэргэжлийн зургийн компаниар зүүн талаас нүх ухсан
болохыг олж мэдсэн. Ийнхүү нэхэмжлэгчид бид газар эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх боломжгүй
нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс хууль зөрчин бий болгож, улмаар барилга
барих зорилгыг агуулж байна гэж үзэж байгаа тул бидний эрхийг зөрчиж байгаа уг
үйлдлийг таслан зогсоож, бидний газрыг урьдын хэвийн байдалд нь сэргээлгэн,
газар эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлөөр хангуулахаар шүүхэд хандаж
байна. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “эрх зөрчсөн
үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж заасны дагуу
нэхэмжлэлээ гаргаж байгаа ба мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга
эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах
эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар
өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу ийнхүү
нэхэмжлэлээ гаргаж, эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой гэж үзсэн болно.
Энэхүү нэхэмжлэлийг урьд нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны
шүүхэд гаргаж байсан боловч дээр дурдсан захиргааны хэргийг эцэслэн
шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж,
шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүний
дагуу захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэн даруйд дахин Хан-Уул
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч
шүүхийн харьяалал зөрчсөн, шүүхийн онцгой харьяаллын маргаан гэж үзэж, эд
хөрөнгө буюу газар байрлаж байгаа шүүхэд хандахаар нэхэмжлэлийг маань
хүлээн авахаас татгалзсан тул ийнхүү тус шүүхэд хандан Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан харьяаллын
дагуу нэхэмжлэлээ гаргаж байна. Газрын тухай хуульд заасан хашаа барих,
тэмдэглэгээ хийх үүргээ бид биелүүлээгүй хэдий ч хүнд эзэмших, өмчлөх эрх бий.
Хариуцагч ч гэсэн өөрөө дурдаад байгаа хуульд заасан тэмдэглэгээгээ хийсэн бол
ийм асуудал үүсэхгүй. Манай эзэмшлийн газар руу оруулж нүх ухсанаар эзэмших,
өмчлөх эрхээ саадгүй хэрэгжүүлэх эрх зөрчигдөж байна. Захиргааны хэргийн шүүх
маргааныг шийдвэрлэсэн тул давхцал болон ухсан нүхний хэмжээг нарийн тогтоох
шаардлагагүй. Хашаагаа барих үгүй нь нэхэмжлэгч нарын асуудал, энэ нь Газрын
тухай хуулиар газрын албаны шийдэх маргаан. Иймд нэхэмжлэгч нарын газар
эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч гийн
үйлдлийг таслан зогсоож, бидний газрыг урьдын хэвийн байдалд нь оруулан
сэргээхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу талбартаа болон итгэмжлэгдсэн
төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
зуслангийн цогцолбор газрыг анх Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 дүгээр
сарын 24-ний өдрийн 259 дүгээр тогтоолыг үндэслэн хувьчилж, иргэн
******* 219 дүгээр өмчлөлийн эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхтэй болж,
*******аас *******т, *******аас уг “*******”
зуслангийн цогцолборын эзэмшлийг шилжүүлсэн авсан. “*******” зуслангийн
цогцолбор газрыг хувьчлагдах, шилжүүлэх үеүдэд болон одоо бодитоор эзэмшиж,
ашиглаж буй газар анх хашаалсан байсан хэмжээнээс өөрчлөгдөөгүй. Хариуцагч
нь тухайн маргаан бүхий газар үйл ажиллагаа явуулах зорилгоор байшингийн
суурь тавьсан хэдий ч захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэний улмаас цааш
ашиглаж чадаагүй. Уг газрыг анх хашаалсан байдал өөрчлөгдөөгүй байхад өөрийн
хашаан доторх газрыг ашиглахаар бэлтгэж байсан нь аливаа этгээдийн эрх, хууль
ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй. *******, ******* нарт газар

эзэмшүүлсэн шийдвэр хууль ёсны эсэхийг хянан шийдвэрлэсэн захиргааны
хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө болсон үйл баримт тул өөрийн эзэмшил
газрын хашаанд газар ашигласан буруутай эсэх, эсхүл бусдын
эзэмшил ашиглалтад байгаа газарт газар эзэмшүүлсэн төрийн байгууллага газрыг
хэвийн нөхцөлд нь эргүүлэн оруулах эсэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаар,
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан шаардлагыг нэхэмжлэгч
нар хангаагүй, биелүүлээгүй. Нэхэмжлэгч нар өөрсдөө газар эзэмших хүсэлтээ
газрын албанд гаргахдаа Газрын тухай хуулийн 23.4.3-т зааснаар газрын хэмжээг
кординатжуулаагүй, үүнээс болоод хариуцагч өөрийнх нь эзэмшил газарт хамаарч
байна гэж ойлгоод байшингийн суурь ухсан. Газар олгож байгаа захиргааны
байгууллага болон нэхэмжлэгч нарын үүрэг тул өөрсдөө энэ нүхийг бөглөх ёстой,
өөрсдөөс нь зардлыг нь гаргуулах хэрэгтэй. Хариуцагчийн буруутай үйлдэл, эс
үйлдэхгүй энд байхгүй. Түүний эзэмшил газар нь хуучин “*******” гэх зуслан
байдаг, энэ нь анх байсан нэг том, 160,000 м.кв хашаатайгаа ирсэн, одоо ч энэ
хашаатайгаа байгаа. Хүүхдийн зуслангийн энэхүү хашаан дотор нэмж иргэдэд
газар өгсөн нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа. 2015 онд
эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан байхад 2019 онд нүх ухах хүртэл 4 жилд
хашаагаа барьчихсан бол ухахгүй л байсан. Өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ
хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөн нэхэмжлэгч нарын газарт
байшингийн суурь нүх хэдий хэмжээнд орсон нь тодорхойгүй, түүнийг мэдэхгүй
боломжгүй байна. 2007 онд кадастрын хэмжилт нэвтэрч эхэлсэн, 160.000 м.кв
газар нь ойлголтын зөрүүнээс 141,000 м.кв болчхоод байгаа, үлдсэн хэсгийг нь 32
иргэдэд олгосон юм. Иймд хариуцагчийн буруу үйлдэл байна уу гэдгийг шүүх
дүгнэн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ:  газрын харьяа
“*******” зуслангийн цогцолбор газрыг анх Төрийн өмчийн хорооны 1998 оны 04
дүгээр сарын 24-ний өдрийн 259 дүгээр тогтоолыг үндэслэн хувьчилсан.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн
А/205 дугаар захирамжаар хариуцагч би шилжүүлэн авсан. Одоо бодитоор
эзэмшиж байгаа газар болон хашаа нь анх хашаалсан байсан хэмжээнээс
өөрчлөгдөөгүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “эзэмших газрын
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж
талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ийг иргэн газар эзэмших
тухай хүсэлтдээ хавсаргах, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3-т “газрын
хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар”-ыг газар
эзэмших гэрээнд тусгахаар заасан. Өөрөөр хэлбэл, газар эзэмших хүсэлт гаргаж
буй иргэн газрын хэмжээ, зааг, байршил зэргийг хүсэлтдээ хавсаргах, түүнийг нь
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5- д заасны дагуу нягтлан хянаж,
шаардлага хангаж буй эсэхийг шалгах үүрэгтэй байтал, иргэн болон төрийн
захиргааны байгууллагууд аль аль нь энэхүү үүргээ биелүүлэлгүйгээр “*******”
зуслангийн хашаанд газар эзэмшүүлсэн. Улмаар нэхэмжлэгч *******,
******* нар нь 2015 онд газар эзэмших эрхтэй болсон байх боловч 2020 онд
захиргааны хэргийн шүүхэд хандах хүртэл, мөн одоо ч уг газраа бодитоор
эзэмшиж, ашиглаагүй байгаагийн улмаас “*******” зуслангийн газрыг бодитоор
эзэмшиж, ашиглаж буй надад хохирол учраад байна. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь
2015 онд газар эзэмших эрхтэй болсон боловч тухайн газарт ямар нэгэн тэмдэг,
тэмдэглэгээ тавиагүй, эзэмшиж, ашиглаагүйн улмаас өөрийн эзэмших эрхтэй
газраа ашиглахаар байшингийн суурь ухсан нь нэхэмжлэгч нарын газартай
давхацсан хэмээн маргаж байна. Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 35
дугаар зүйлийн 35.3.2-т заасан “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах,
...” газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас газар ашигласан хариуцагч

намайг бусдын газарт байшингийн суурь ухсан хэмээн буруутгаж, газрыг урьдын
хэвийн байдалд нь оруулан сэргээхийг шаардаж байна. Гэтэл дээр дурдсан
нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасан газар
эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч би тодорхой зардлууд буюу
техник, тоног төхөөрөмж түрээсэлж, ажилчид хөлсөөр ажиллуулж, материал
зарцуулж, цаашид барихаар төлөвлөсөн байшингийн суурийг дахин ашиглах
боломжгүй болж, газрыг хэвийн байдалд оруулах нөхцөл бий болоод байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын Газрын тухай хуульд заасан үүргээ
биелүүлээгүй буруутай, эс үйлдэхүйн улмаас хариуцагч би байшингийн суурь
цутгахад гаргасан зардлаар хохирох, түүний доорх газрыг хэвийн байдалд нь
оруулахад шаардагдах зардалд мөнгөн хөрөнгө зарцуулах зэрэг өөрийн буруугүй
үйл ажиллагааны улмаас хохирох нөхцөл бий болсон тул уг зардлуудыг буруутай
этгээдүүд болох нэхэмжлэгч нар хариуцах нь зүйтэй гэж үзэж энэхүү сөрөг
нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Газар эзэмших, ашиглахтай холбоотой
үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй. Иймд газар ухаж байшингийн суурь хийлгэж
байсан ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, шүүхээс нэхэмжлэлийг хангаж газрын
хэвийн байдалд оруулахаар болбол ирээдүйд гарах зардалд 3,000,000 төгрөг нийт
13,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх
хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 13,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг
бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хууль, Газрын тухай хуульд зааснаар
газар эзэмшигч нь аливаа этгээдийн газартай давхцуулахгүйгээр, хөрш зэргэлдээ
болон бусад этгээдийн эрх зөрчихгүйгээр газрыг эзэмшиж, ашиглах үүрэгтэй
байхаар заасан болохоос энэ биш газар шүү гэж тод томруунаар харуулах үүргийг
хүлээдэггүй. Мөн түүнчлэн 2020 оноос хойш хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч
нарын газар эзэмших эрхийн талаар маргаж байсан тул газраа зориулалтын дагуу
эзэмших боломжгүй байсан бөгөөд хариуцагчийн хувьд ч бас нэхэмжпэлд дурдсан
үүрэг, мөн хуулиар хүлээсэн бусдын эзэмшил газрыг давхардуулан эзэмшихгүй
байх, бусдын газар эзэмших эрх зөрчихгүй байх үүрэгтэй. Иймээс манай хууль
зөрчсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж болно. Гагцхүү
анхнаасаа байсан хашаа хэвээрээ байгаа хэдий ч нэхэмжлэгчийн буруугаас болж
суурь цутгаж хохирлоо гэдэг нь үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс өөрөөс нь
13,000,000 төгрөгийн зардал манайхаас болж гарсан гэдгээ нотолж чадсангүй.
Газрын тухай хууль болон иргэний хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хууль ёсоор
газар эзэмшиж байгаа этгээд тухайн газраа буцаагаад хэвийн байдалд оруулахыг
зөрчсөн этгээдээс шаардахыг хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч нарын буруугаас
болж нүх ухсан гэж шаардлагын үндэслэлээ хэлэх боловч түүнийг нь нотлох
баримт хэрэгт алга. Хариуцагчийн зүгээс нүх ухаагүй нэхэмжлэгчийн газар руу
ороогүй гэж ерөөсөө маргадаггүй. 141,000 мкв газар барилга барьж байгаа хүн
өөрөө бас Газрын тухай хуульд зааснаар тэмдэг тэмдэглэгээгээ хийх ёстой. Сөрөг
нэхэмжлэл нь нотлох баримтгүй, зарим хэсэг нь ирээдүйд гарах зардаг гэдэг нь
нотлогдохгүй, тодорхойгүй байна, ирээдүйд тэдэн төгрөгийн зардал нүх бөглөхөд
гарах юм байна гэж шүүх шийдэх боломжгүй асуудал. Иймд сөрөг нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн
хураамжид 210,600 /70,200+140,400/ төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 000600303
дугаартай, газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын
муж:604 дугаартай зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******
дугаартай газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн

хуулбар, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын
муж:617 дугаартай зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай
газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын муж:604
дугаартай зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нэгж талбарын хил, заагийн
газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, байршлын цэг гэсэн
тэмдэглэгээ бүхий зургийн хуулбар, гэрэл зураг 3 ширхэг, Нийслэл дэх Захиргааны
хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн
128/ШШ2023/0198 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-
ний өдрийн 221/МА2023/0491 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны
хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ний
өдрийн 413 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 183/ШЗ2021/12867 дугаартай
захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11
дүгээр сарын 17-ний өдрийн 183/ШЗ2023/21315 дугаартай захирамж, Хан-Уул
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ний
өдрийн 183/ШТ2023/00741 дугаартай тогтоол, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: Хариу тайлбар, 2017 оны 04 дүгээр
сарын 02-ний өдрийн агаар сансрын зураг 2 ширхэг хуулбар, Мэргэжлийн
хяналтын газрын 2019 оны 10 дугаар арын 18-ний өдрийн 02-03/4336 дугаар албан
бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн газрын
албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 17/1 дугаар албан бичгийн
хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Гранд инженеринг” ХХК-н
эргэлийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн хуулбар, сөрөг
нэхэмжлэл болон улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөг төлсөн баримт,
ны 2019 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн 10,000,000 төгрөг
шилжүүлсэн зарлагын баримт, 2019 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн хэлцэл эх
хувиар,
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: Газар зохион байгуулалт,
геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн
02/1618 албан бичиг.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг
хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
1. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч д
холбогдуулж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг
таслан зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг даалгуулах
тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа
үндэслэлээ “...нэхэмжлэгч нар Газрын тухай хуульд зааснаар эзэмшил газартаа
хашаа болон тэмдэглэгээ хийх үүргээ биелүүлээгүй, ямар хэмжээнд барилгын
суурийн нүх нэхэмжлэгч нарын газарт орсныг мэдэхгүй” гэж маргасан.
2.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах нөхцөл байдал
тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний
өдрийн А/482 шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ар гүнтэд
байрлах нэгж талбарын 18634330987015 дугаартай 700 м.кв газрыг
*******ид, 18635329000980 дугаартай 700 м.кв газрыг *******д, мөн газарт
байрлах нэгж талбарын 18634329929990 дугаартай 700 м.кв газрыг Засаг даргын
2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/190 шийдвэрээр 15 жилийн хугацаатай
*******ид тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон
болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн
хуулбараар, дээрх газруудын эзэмших эрх нь хууль зөрчөөгүй, эдгээр газар нь
гийн газартай давхцалгүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0198
дугаартай шийдвэрээр нотлогдож байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар
сарын 02-ний өдрийн 221/МА2023/0491 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар
сарын 17-ний өдрийн 413 дугаар тогтоолоор дээрх шийдвэр хуулийн хүчин
төгөлдөр болжээ.
Хариуцагч нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар руу оруулж
байшингийн суурь нүх ухсан үйл явдалд маргаагүй.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуульд зааснаар өөрсдийн
газраа хашаалж тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй
гэж маргаж байгаа ч аливаа этгээд өөрийн эзэмшил газраа хашаалах, тэмдэг
байрлуулах үүргээ биелүүлээгүйгээс бусад этгээд тэрхүү газрыг эзэмших хууль
ёсны эрхэнд нь халдах, өөрөөр хэлбэл хэвийн байдлыг алдагдуулах, ухах зэрэг
эрхгүй учир татгалзал үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч *******, ******* нарын эзэмшлийн газарт ямар
хэмжээгээр хэтрүүлэн орж нүх ухсан нь тодорхойгүй байгаа гэх боловч Иргэний
хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс
өмнөх байдлыг сэргээнэ, Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т хөрш залгаа
газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож
болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон
нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах
эрхтэй гэж заасан тул дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх шалтгаанаар
бусдын хуулиар олгогдсон эзэмших, өмчлөх эрхэд халдах эрхгүй, Иргэний эрх зүйн
хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул маргаж буй ухсан нүхний
хэмжээг тогтоох шаардлагагүй юм.
Түүнчлэн шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх
үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч “төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон” гэх
татгалзал гаргасан боловч нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон шийдвэр
нь хууль зөрчөөгүй болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны
03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0198 дугаар шийдвэр, Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн
221/МА2023/0491 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн
танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн
413 дугаар тогтоолоор нотлогдож байна.
Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох
шаардлагагүй юм.
4.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд
хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ
хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар

өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т
Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар
нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ
хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах
эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна
гэж заасан.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах
000600303 дугаартай *******ийн, ******* дугаартай *******ийн
0 дугаартай *******н тус бүр 700 м.кв эзэмшлийн газрыг эзэмших эрхээ
хэрэгжүүлэхэд саад болж байгаа гийн үйлдлийг таслан зогсоож,
газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг хариуцагч д
даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5. Хариуцагч нэхэмжлэгч *******, ******* нарт
холбогдуулж газрын суурь ухсан ажлын хөлс 10,000,000 төгрөг, газрыг урьдын
хэвийн байдалд оруулахад ирээдүйд гарах зардалд 3,000,000 төгрөг, нийт
13,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгч тал “сөрөг нэхэмжлэл нотлох баримтгүй, барилгын суурь ухсан
нь манайд хамаарахгүй, ирээдүйд гарах зардал нь нотлогдохгүй байна” гэх
үндэслэлээр татгалзаж байна.
6. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг
гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах
үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс
уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, 187.1-т Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар
зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэжээ.
Талуудын хооронд хуульд заасан иргэний эрх зүйн дээрх харилцаа үүсээгүй
учир үүрэг мөн үүсэхгүй тул нь ажлын хөлс 10,000,000 төгрөг,
барилгын суурийн нүхийг буцаан бөглөх ажлын хөлсөнд ирээдүйд гарах зардал
хэмээн шаардсан 3,000,000 төгрөгийг *******, ******* нараас шаардах
эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл өөрийн сайн дураар барилгын нүх ухуулсан гэх
ажлын хөлсөө нэхэмжлэгч нараас шаардах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн
38.1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь
өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох
баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн
данснаасаа 10,000,000 төгрөг бэлнээр авсан зарлагын мэдүүлэг гэх баримт, 2019
оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн И.Бархүү, нарын байгуулсан
хэлцэл гэх баримтуудаар хариуцагч маргаан бүхий газарт байшингийн суурь
ухуулахаар ажлын хөлсөнд И.Бархүүд 10,000,000 төгрөг төлсөн үйл явдал
нотлогдохгүй байна.
Дээр дурдсанаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох
баримтаар нотлоогүй, хуулийн үндэслэлгүй тул 13,000,000 төгрөг гаргуулах тухай
сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Иймд д холбогдох газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад
болж байгаа үйлдлийг таслан зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд оруулах,
сэргээхийг даалгах тухай *******, ******* нарийн нэхэмжлэлийг хангаж,
13,000,000 төгрөг гаргуулах гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн
төлүүлж, нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй
болгосон тул хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод
хэвээр үлээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106
дугаар зүйлийн 106.2, 106.4, 135 дугаар зүйлийн 135.3-т зааныг тус тус баримтлан
*******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, газар
эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож, газрыг
урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг хариуцагч д даалгасугай.
2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан
*******, ******* нараас 13,000,000 төгрөг гаргуулах тухай гийн
сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид
нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөг, хариуцагчаас төлсөн 224,950 төгрөгийг тус
тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 210,600
төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН