Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2024/0008

 

                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2024/0001/З
    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би ******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох ”Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдол шаардлагын зөвлөлийн даргын ******* Хөдөлмөрийн хортой нөхцөл тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлт ирүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
    Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч миний бие дараах үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн буюу нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоогдсон тул нэхэмжлэгч би өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 
    Иймд тус захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү мөн шүүхэд тушаасан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч *******гаас Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан ”Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдол шаардлагын зөвлөлийн даргын ******* Хөдөлмөрийн хортой нөхцөл тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу “... Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн буюу нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоогдсон тул нэхэмжлэгч би өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2024/0001/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдол шаардлагын зөвлөлийн даргын ******* Хөдөлмөрийн хортой нөхцөл тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             


              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.НАРАНТУЯА