Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/03683

 

2024 07 16 184/ШШ2024/03683

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн
хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч *******,
*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний
бие 1980 он ахуй үйлчилгээний барилга конторт мужаанаар орж
ажиллаад 1982 онд цэрэгт татагдсан. 1980 онд ажилд орсон тушаал олдохгүй
байгаа. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 26-ний
өдөр хүртэл  Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд
мужаанаар ажилласан байдлуудыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан
бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн
15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь ажиллаж
байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд
гаргана.
Хүсэлт гаргагч ******* нь тоотод оршин суудаг болох нь тус хорооны
тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.1, 135.2.6-т зааснаар хүний ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт нь эрх зүйн ач
холбогдол бүхий үйл явдал болохоор зааж, мөн хуулийн 133.1.1-т түүнийг
тогтоохдоо онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хүсэлт гаргагч
-1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний
өдөр хүртэл барилга, цахилгаан сантехникийн засварын ангид

2

мужаанаар ажиллаж байсан нь түүний мөн газрын 1982 оны 05 дугаар сарын 01-
ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 07 дугаар сарын 13-ний өдрийн
 барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 38
дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаал”, 1982 оны 06 дугаар сарын 16-ний
өдрийн 503710 дугаартай цэргийн батлахын үнэмлэх зэргээр,
-1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 01-ний
өдөр хүртэл Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд
мужаанаар ажиллаж байсан нь мөн газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 23-
ний өдрийн 07 дугаартай тушаал, түүний хөдөлмөрийн дэвтэр, болон гэрч
*******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
*******тэй хамт ажиллаж байснаа гэрчлэхээр гэрч нар нь
хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал зэргийг нотлох баримтын
шаардлага хангаж ирүүлжээ.
******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “1993 оны 08 дугаар
сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, тэр үеэс хойш намар хот руу шилжсэн.
Тэгээд хотод ирээд дүүрэгт байрлах “*******” ХК-д
ажилд орж байсан гэсэн.
Дээрх тайлбараас үзэхэд 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны
07 дугаар сарын 26-ний өдөр хүртэл ******* Техник
туслалцааны барилгын тавдугаар трестэд ажиллаагүй байна.
Энэ нь түүний хөдөлмөрийн дэвтрийн 14-15 дахь талын бичилтээр
тогтоогдож байх тул 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар
сарын 26-ний өдөр хүртэл Техник туслалцааны барилгын
тавдугаар трестэд ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй
болгож шийдвэрлэв.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагч *******ийг
1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр
хүртэл Завхан аймгийн барилга, цахилгаан сантехникийн засварын ангид
мужаанаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын
01-ний өдөр хүртэл  Техник туслалцааны барилгын тавдугаар
трестэд мужаанаар ажиллаж байсныг тус тус тогтоох нь зүйтэй гэж үзэв.
 Техник туслалцааны барилгын тавдугаар трест 1991 оны 06
дугаар сарын 21-ний өдөр “*******”, 1991 онд “*******” зэрэг болж нэрээ
сольсон нь хүсэлт гаргагчийн ажилсан жилийг тогтооход саад болохгүйг дурдах нь
зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ
нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар
зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овогт *******
/РД:*******/-ийг 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар
сарын 01-ний өдөр хүртэл барилга, цахилгаан сантехникийн
засварын ангид мужаанаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08
дугаар сарын 01-ний өдөр хүртэл Техник туслалцааны барилгын
тавдугаар трестэд мужаанаар ажиллаж байсныг тус тус тогтоож, нэхэмжлэлээс
1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 26-ний өдөр

хүртэл Техник туслалцааны барилгын тавдугаар трестэд
мужаанаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид
төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН