Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Б.Нямханд,

Шүүгдэгч: Э  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006770105 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Алтангэрэлийн Э , 1975 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Глобал бридж” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 18-566 б тоотод оршин суух, урьд шийтгэлгүй, СЭ-75102275 тоот регистртэй, Шүүгдэгч Э  нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал бридж” ХХК-ийн агуулахад иргэн Ч.Пүрэвдагватай ажлын шаардлагаас болж маргаж хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 2 Шүүгдэгч Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 30 минутын үед бараа ихтэй, сарын сүүл болсон байсан. Би хохирогчтой ачаа бэлдэх, бэлдэхгүй гэх асуудлаас болж маргалдсан, хохирогчийг цохьсон нь үнэн. Хохиролыг төлж барагдуулсан, хохирогчоос уучлал гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Хохирогч Ч.Пүрэвдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Глобал Бридж ХХК- д няравын ажилтай юм. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байсан ба манайх ахуйн хэрэгцээний бараа зардаг. Тухайн үед Нарантуул зах руу их хэмжээний бараа явуулахаар байсныг би мэдээгүй байтал түгээлтийн жолооч Э  нь агуулахад орж ирээд бараа бэлдээдэх гэхээр нь учрыг нь мэдээгүй байсан мөн захиалгын бэлтгэгч нарыг агуулахын дарга аваад явчихсан байсан тул өөрөө бэлд гэж хэлтэл хүнд суртал гаргадаг, би чиний зарц юм уу хоёулаа компаний ажилтан байж гээд хоорондоо маргасан. Тэгээд намайг алаад өгье гээд доромжлоод байхаар нь тэгвэл алаад өг гэхэд шууд хамар руу цохьсон, цус гараад жолооч Баярням хараад зогсож байснаа ирээд салгасан. Тэгээд хамар цаашаа чихээд орсон байдалтай байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний эмчилгээний төлбөрт 210.000 төгрөг өгсөн. Одоо гомдох, нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6, 28-29/, Гэрч Д.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр ажил дээрээ байтал нярав Пүрэвдагва, жолооч Баярням, орон нутгийн менежер Гантөмөр нарын хамтаар орон нутгийн бараа ачих, тооллого хийж байх үед жолооч Э  гаднаас орж ирээд бараа ачина гэж байна, тухайн үед ачих ажилтнууд байхгүй, өөр газар руу явчихсан байсан юм. Ингээд энэ хоёр хоорондоо ачаа бэлд, бэлдэхгүй гэж маргалдаад байхад нь их тоогоогүй нэг харсан чинь Пүрэвдагвын хамарнаас цус гарчихсан, нэгнийгээ заамдсан зогсож байхаар нь салгаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/, Шинжээчийн 11470 тоот дүгнэлтэд: “...Ч.Пүрэдагвын биед хамар ясны хуучин хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн 3 зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 10/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-н 11/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25- 27/, эмчилгээ хийлгэсэн баримт /хх-н 41/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-н 43-47/-ууд, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 48/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар: Шүүгдэгч Э  нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал бридж” ХХК-ийн агуулахад иргэн Ч.Пүрэвдагватай ажлын шаардлагаас буюу бараа ачих гэж байна бэлд гэснээс үүдэн маргалдаж улмаар хохирогчийн хамран тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Пүрэвдагвын “...Нарантуул зах руу их хэмжээний бараа явуулах байсныг би мэдээгүй байтал түгээлтийн жолооч Э  нь агуулахад орж ирээд бараа бэлдээдэх гэхээр нь учрыг нь мэдээгүй байсан мөн захиалгын бэлтгэгч нарыг агуулахын дарга аваад явчихсан байсан тул өөр бэлд амжихгүй гэхэд хүнд суртал гаргадаг, би чиний зарц юм уу хоёулаа компаний ажилтан байж гээд хоорондоо маргасан. Тэгээд намайг алаад өгье гээд доромжлоод байхаар нь тэгвэл алаад өг гэхэд шууд хамар руу цохьсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Дэмбэрэлийн өгсөн: “...гаднаас Э  бараа ачина гэж орж ирсэн. Тухайн үед бараа ачих туслах ажилтнууд байхгүй, ачаа ачих хүн байхгүй байсан. Тэгсэн нярав Пүрэвдагва, Э  хоёр хоорондоо ачаа бэлд, бэлдэхгүй, чи өөрөө бэлд, би ачихгүй гэх зэргээр хоорондоо маргалдсан. Тухайн үед би ачаа тулгаж байсан тул тоогоогүй, нэг харсан чинь Пүрэвдагвын 4 хамарнаас цус гарчихсан, тэр хоёр нэгнийгээ заамдчихсан зогсож байхаар нь салгасан” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 11470 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Э  нь хохирогчийг “Глобал бридж” ХХК-ийн агуулахад ажлын шаардлагаас болж маргаж хамран тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Пүрэвдагвын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд миний буруутай үйлдэл нөлөөлсөн Э т ямар нэгэн гомдолгүй гэсэн хүсэлт /хх-н 48/-ийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Э ын үйлдсэн гэмт хэрэгт нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 5 Шүүхээс шүүгдэгч Э ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Э  нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж уг ялыг сард 100.000 төгрөгөөр төлөх боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э т шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой буюу шүүгдэгч нь тодорхой ажил эрхэлж, орлого олдог болох нь тогтоогдсон байна гэж үзлээ. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий флашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э  нь шүүхээс оногдуулсан 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван 6 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий флашийг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э т хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР