Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00624

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг,  тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* О*******

            Хариуцагч: Дорнод аймаг, тоотод оршин суух, *******, утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, овогт

            Нэхэмжлэлийн шаардлага: “4 747 800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 02 сарын 07-ны өдөр 28-59 УАТ тээврийн хэрэгсэл жолоодож 49-р байрны уулзвар замд ногоон гэрлээр нэвтэрч байтал тээврийн хэрэгслийг жолоодож яваад туслах замаас ирж буруу талаас мөргөсөн. Дуудлага өгч замын цагдаагаас байцаагч ирж үзлэг шалгалт хийж   100 хувь буруутай болохыг тогтоосон. Тэр өдөртөө үнэлгээ хийлгэж оношлуулсан. Нийт зардал 4 747 800 төгрөг гэж тогтоосон. Үүнээс хойш бүтэн 2 сар худал хэлж явсаар хохирол барагдуулаагүй. Эцэстээ утсаа авахгүй, хариу өгөхгүй алга болсон. Хүний утаснаас залгахад мэдэж байна, мөнгөгүй тэгээд яах юм гэдэг хариулт өгдөг. Иймд жолооч ээс учирсан хохирлыг бүрэн бүтэн гаргуулж өгч тусална уу. Машины эд анги засварын хөлс бүгд багтсан гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 4 747 800 төгрөгийг төлөх зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “4 747 800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын “4 747 800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ******* нь *******ын “4 747 800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч *******ын “4 747 800 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 45 457 төгрөг 5 мөнгө, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 45 457 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулж ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА