Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/03823

 

2024 07 23 184/ШШ2024/03823

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* хэргийг өөрийн эзгүйд
шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би  2002 онд танилцаж хамтран амьдрах болсон. Улмаар 2007 онд гэрлэлтээ
батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007.12.25 нд ******* хүү,
2010.03.06 нд ******* охин, 2016.06.05 ******* охин, 2019.04.02 нд
******* хүү нар төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022
оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 хүү, 2 охин маань миний асрамжид
амьдарч өсч томорсон. Хүүхдүүд төрсөн цагаас өдийг хүртэлхи хугацаанд биднийг
харж хандах, амь зуулгын мөнгө өнөөг хүртэл өгөөгүй байна. Хариуцагч 
нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул
хариуцагч  эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын оршин суугаа
хаягийн тодорхойлолт, бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй гэх
тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, сургуулийн
тодорхойлолт, *******ын сургуулийн тодорхойлолт,
сургуулийн тодорхойлолт, *******ын сургуулийн тодорхойлолт,
*******ын төрсний гэрчилгээний хуулбар, *******ын төрсний
гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн
нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ******* нь  холбогдуулан гэрлэлт цуцлуулах,
хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах зорилгоор хариуцагчийг
эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 184/ШЗ2024/15689 дугаар захирамжаар
 оршин суугаа хаягийн талаархи дэлгэрэнгүй лавлагааг Улсын
бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны хур системээс гарган
ирүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын
газарт даалгаж шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын
газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 574 дугаар албан бичигээр  оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг хүргүүлжээ. Тус лавлагаанд
бичигдсэн тоот
хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
 нь тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 
дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн
155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд
оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг
шүүхэд гаргаж болохоор заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжилж, түүний оршин суугаа
хаягийг тогтоохыг Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар
хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100
дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг
шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн
155.3-д зааснаар Гончиг овогт  /*******/-ийг эрэн
сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн
155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох
ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч ******* /*******, утас: /-д
мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар
нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг
улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч
анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг
тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН