| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00461/И |
| Дугаар | 138/ШШ2024/00623 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2024/00623
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******д холбогдох
“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 070 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 2 070 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 2021 оны 12 сараас эхлэн ******* гэх эмэгтэйд дэлгүүрээсээ удаа дараа бараа зээлдүүлсэн. Эхний үед зээлсэн барааныхаа мөнгийг удаалгүй өгч, ахин бараа нэмж авасаар 5 000 000-6 000 000 төгрөг болоод түүнээсээ янз бүрийн арга замаар бага багаар хасаж өгсөөр сүүлийн 2 жил шахуу хугацаанд үлдэгдэл 2 070 000 төгрөгийг өгөхгүй шалтаг хэлж явсаар байна. Иймд *******аас үлдэгдэл мөнгө болох 2 070 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******д өртэй нь үнэн. Гэхдээ би уг мөнгийг одоо бол төлж чадахгүй. ******* нь удаа дараа сошиал дээр миний нэр хүндэд халдаж байгаа учир нэр хүндээ сэргээлгэж байж төлбөр мөнгийг нь өгөхөд бол болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөртэйгөө холбогдуулж миний нэр хүндэд халдсан асуудалд гомдолтой байна. Тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар мөнгөө өгөх боломжгүй болчихлоо гэдгээ тайлбарлаж хэлж байсан. Энхзаяа өөрийнхөө амаар “эрүүл мэндийн шалтгаантай байгаа юм чинь маргахаа больё” гэж хэлж байсан удаатай. Энэ асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа гэв.
3. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн баримт өгсөн.
4.Хариуцагч талаас баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 070 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 070 000 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй, хуульд харшлах зүйл байхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй “2 070 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 24 035 төгрөг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 24 035 төгрөгийг тус тус гаргуулж *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА