Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2024/00621

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хтоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ж.Зууннаст

            Хариуцагч П.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Зууннаст нь хариуцагч П.******* холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож миний орон сууцаа өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Зууннаст нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.Зууннаст миний бие Дорнод аймаг  тоотын 31 мкв 2 өрөө орон сууцыг /, 00:051077/бүртгэлийн дугаартай орон сууцыг 2020 оны 06-р сард ажлын газрын хүнээс худалдаж авсан. Би ам бүл 4-лээ нөхөр 2 хүүдийн хамт амьдардаг байсан. Нөхрөөсөө 2023 оны 6 сард гэрлэлтээ цуцлуулсан. Одоо би бага хүү хамт амьдардаг. Би уг байраа өөрийн төрсөн хүү ******* ******* /хариуцагч/ 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан 19-ний өдөр нь шилжүүлэн өгсөн. Энэ цаг үеэс хойш л хүү ы зан ааш эвдэрч намайг гэртээ оруулахгүй гэр оронд ирлээ битгий манай гэрээр ирж бай гэж үг хэлээр доромжлон хүйтэн хөндий хандах болсон. Би энэ байдлыг удаа дараа тэвчиж сэтгэл санаагаар унаж маш их гомдож байна. Хүү нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн албанд ажилладаг. Би том хүүгээ гэр бүлтэй болж байгаа тул байр орон гэж санаа зоволтгүй ажил хөдөлмөрөө эрхлэн амжилттай яваг гэж бодож байраа бэлэглэсэн. Дээр нь миний нэр дээр цалингийн зээл авч гэртээ гал тогооны тавилга хийлгэсэн. Энэ зээлийг өөрөө төлдөг. Гэрээний 4.3 дахь заалт буюу Иргэний хуулийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч буюу хүү нь төрсөн эх намайг гомдоож гэр орондоо оруулахгүй та байр өгсөн гээд албатай юм шиг орж ирлээ, та манайд орох эрх байхгүй гэх болсон. Иймд Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг ДДСургуулийн 5-р байр 2 тоотын 31 мкв 2 өрөө орон сууцны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П. хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 05-р сарын 23-ны өдөр өөрийн эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байх үед төрсөн эцэг ******* rэх фэйсбүүк хаягны /мессжи/ чатаар аав нь хөдөөнөөс ирэхэд ээж Зууннаст чинь өөр хүнтэй унтаж байна гэж ирсэн ба утсаар холбогдож юу болсон талаар ярилцахад аав нь ингэж доромжлуулчихаад ээжтэй чинь хамт амьдарч чадахгүй салах гэхээр авсан байр болох  тоот орон сууц нь шүүхэд хуваагдах гээд байгаа тул зараад хүүхдүүддээ амьдрах газар авч өгмөөр байна чи наанаа амьдрах хашаа, байшин юм уу байр судалчих гэсэн. Тэгээд 06-р сарын 08-ны өдөр өөрөө нэг хашаа байшин олоод надад хэлж очиж үз гэж хүртэл хэлж байсан юм. Улаанбаатарт гайгүй хашаа, байшин олдохгүй байна гэхэд чи тэгвэл ойрын хугацаанд хүрч ирээд өөрийнхээ нэр дээр шилжүүлж ав гэж шахсан. Тэгээд би 07-р сард өөрийн ажлын завыг харж байгаад Дорнод аймагт ирж байрыг нэр дээрээ шилжүүлэн авахад чи эхнэр, хүүхэдтэйгээ ирээд энд амьдар гэсний дагуу би 09-р сарын 15-нд ирж амьдарч эхэлсэн. Анх байранд амьдрах гэж ирэхэд байранд ямар ч засвар хийсэн зүйл байхгүй байсан ба өөрсдөө 4-5 сая төгрөгөнд засвар хийж орсон юм. Байранд амьдарч байх хугацаанд ээж гэрт ирээд энэ миний байр та хэд яв, зайл гэх мэтээр хөөж туусаны дагуу бид 2 хоорондоо маргалдсан. Маргалдсаны улмаас би ээж Зууннастад та ирж хөөж туух гэж байгаа бол дахиж манайхаар ирээд хэрэггүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хойш манайхаар хэд хэдэн удаа ирсэн ба ирээд ямар нэг маргаан гаргалгүй энгийн харилцаатай байсан. Манай охин Маралмаа нь одоо 1 нас 5 сартай ба анх төрөхдөө тархины даралттай байсан ба байранд агааргүй байсан учир би тухайн байрыг зарж цэвэр агаарт амьдрахаар шийдэж хашаа байшин судалж Хэрлэн сум 4-р баг Хан-Уулын 1800 тоотыг сонгож тэндээ амьдрахаар болсон. Тэгээд байраа зарж хашаа байшиндаа ороод удаагүй байхад ээж Зууннаст байр зарахгүй байсан юм гэсэн шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Би тухайн хашаа байшинд засвар хийж цахилгаан паараар халдаг болгож түлээ нүүрс шаардагдахааргүйгээр амьдрахаар болгосон. Ээжийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хашаа байшингаа өгье тухайн байрыг зарчихсан учир явдал их болно гэхэд надад хамаагүй би зөвхөн байраа л авна гэж зөрүүдэлсээр байна. Би уг байрныг 60 сая төгрөгөөр зараад тэр хүний хашаа байшинг 40 сая төгрөгт тооцож аваад зөрүү 20 сая төгрөг авсан. Одоо цалингийн зээлтэй учир ээжид 40 сая төгрөг өгөх саналтай байна. Миний хувьд ээжийгээ доромжилсон гомдоосон зүйл байхгүй. Байраа авна гээд яваад байхаар нь маргалдсан. Ээж анхнаасаа л хашаа байшин амьдарч байгаа. Дүү маань цагдаагийн сургуульд ороод хотод амьдарч байгаа шүү дээ. Ээж өөрөө юм ойлгохгүй, элдвээр хэлээд хэрүүл хийгээд яваад байгаа юм. Миний хувьд уг байрыг зарчихсан тул 40 сая төгрөг өгөх саналтай байна гэв.

         3. Нэхэмжлэгчээс: 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0928 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар зэрэг бичгийн баримт гаргаж өгсөн болно.

Хариуцагчаас: Нэмэлт тайлбар болон тухай байрны засвар хийсэн гэрэл зургуудыг хавсаргаж ирүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Зууннаст нь хариуцагч П.******* холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0928 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлгүй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч Ж.Зууннаст нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “...Нөхрөөсөө 2023 оны 6 сард гэрлэлтээ цуцлуулсан. Одоо би бага хүү хамт амьдардаг. Би уг байраа өөрийн төрсөн хүү ******* ******* 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан 19-ний өдөр нь шилжүүлэн өгсөн. Энэ цаг үеэс хойш л хүү ы зан ааш эвдэрч намайг гэртээ оруулахгүй гэр оронд ирлээ битгий манай гэрээр ирж бай гэж үг хэлээр доромжлон хүйтэн хөндий хандах болсон. ...Би том хүүгээ гэр бүлтэй болж байгаа тул байр орон гэж санаа зоволтгүй ажил хөдөлмөрөө эрхлэн амжилттай яваг гэж бодож байраа бэлэглэсэн. ...Гэрээний 4.3 дахь заалт буюу Иргэний хуулийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч буюу хүү нь төрсөн эх намайг гомдоож гэр орондоо оруулахгүй та байр өгсөн гээд албатай юм шиг орж ирлээ, та манайд орох эрх байхгүй гэх болсон. Иймд Дорнод аймаг  тоотын 31 мкв 2 өрөө орон сууцны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэж

          Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл: 2023 оны 05-р сарын 23-ны өдөр өөрийн эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байх үед аав Пүрэвдорж нь rэх фэйсбүүк хаягны /мессжи/ чатаар аав нь хөдөөнөөс ирэхэд ээж Зууннаст чинь өөр хүнтэй унтаж байна гэж ирсэн ба утсаар холбогдож юу болсон талаар ярилцахад аав нь ингэж доромжлуулчихаад ээжтэй чинь хамт амьдарч чадахгүй салах гэхээр авсан байр болох Хэрлэн сум 4-р баг ДДС-н 5-2 тоот орон сууц нь шүүхэд хуваагдах гээд байгаа тул зараад хүүхдүүддээ амьдрах газар авч өгмөөр байна чи наанаа амьдрах хашаа, байшин юм уу байр судалчих гэсэн... Би 09-р сарын 15-нд ирж амьдарч эхэлсэн. ...Байранд амьдарч байх хугацаанд ээж гэрт ирээд энэ миний байр та хэд яв, зайл гэх мэтээр хөөж туусаны дагуу бид 2 хоорондоо маргалдсан. Маргалдсаны улмаас би ээж Зууннастад та ирж хөөж туух гэж байгаа бол дахиж манайхаар ирээд хэрэггүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хойш манайхаар хэд хэдэн удаа ирсэн ба ирээд ямар нэг маргаан гаргалгүй энгийн харилцаатай байсан. Манай охин Маралмаа нь одоо 1 нас 5 сартай ба анх төрөхдөө тархины даралттай байсан ба байранд агааргүй байсан учир би тухайн байрыг зарж цэвэр агаарт амьдрахаар шийдэж хашаа байшин судалж Хэрлэн сум 4-р баг Хан-Уулын 1800 тоотыг сонгож тэндээ амьдрахаар болсон. ...Би тухайн хашаа байшинд засвар хийж цахилгаан паараар халдаг болгож түлээ нүүрс шаардагдахааргүйгээр амьдрахаар болгосон. Ээжийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хашаа байшингаа өгье тухайн байрыг зарчихсан учир явдал их болно гэхэд надад хамаагүй би зөвхөн байраа л авна гэж зөрүүдэлсээр байна. Би уг байрныг 60 сая төгрөгөөр зараад тэр хүний хашаа байшинг 40 сая төгрөгт тооцож аваад зөрүү 20 сая төгрөг авсан. Миний хувьд ээжийгээ доромжилсон гомдоосон зүйл байхгүй. Байраа авна гээд яваад байхаар нь маргалдсан. Ээж анхнаасаа л хашаа байшин амьдарч байгаа. Дүү маань цагдаагийн сургуульд ороод хотод амьдарч байгаа шүү дээ. Миний хувьд уг байрыг зарчихсан тул 40 сая төгрөг өгөх саналтай байна гэж тайлбарласан.

 Хариуцагч П. нь уг байрыг зарчихсан тул 40 000 000 төгрөг өгөх санал гаргасныг нэхэмжлэгч Ж.Зууннаст хүлээн зөвшөөрөхгүй зөвхөн байраа авна гэж талуудын дунд маргаан үүссэн.

       Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Ж.Зууннаст нь хариуцагч П. нар нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0928 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээг  бичгээр байгуулагджээ.

         Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

Талуудын тайлбараас үзэхэд тэдний хүсэл зориг нь үл хөдлөх эд хөрөнгийг хүү П.ы амьдралд туслах, дэмжлэх үзүүлэх зорилготой байсан боловч нэхэмжлэгч Ж.Зууннаст, хариуцагч П.ы төлөөлөгч Ю.Пүрэвдорж нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гэрээг бичгээр байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар “Бэлэлглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлийг заасан байдаг. Үүнд:

280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй.

Энэ тохиолдолд бэлэглэгч нь эд хөрөнгөө өөрийн хүсэл зоригоор хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлж гэрээ байгуулсан нь тогтоогдохоос гадна бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн байхыг шаардана.

Нэхэмжлэгч Ж.Зууннаст нь хариуцагч П.ыг “...гэртээ оруулахгүй...элдвээр хэлсэнд гомдож байна” гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа боловч хариуцагч нь өөрийнх нь эсрэг хэрхэн хандаж ямар үйлдэл хийж хэрхэн гомдоосон талаар нотлож чадаагүйгээс гадна хуульд зайлшгүйгээр “бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл” шаардаж байгаа нь бэлэглэлийн гэрээ бусад гэрээнээс онцлогтой болохыг хуульд нарийвчлан тодорхойлсон байна.

Бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгөө шилжүүлэх, ямар нэгэн зүйлийг үнэгүйгээр өгөхийг ойлгож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ж.Зууннаст нь өөрийн хүсэл зоригоор хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагч П.******* өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлсэн байна.

Хариуцагч П. нь нэхэмжлэгчийг гомдоосон асуудал байхгүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маргасан, ...Миний хувьд орон сууцыг бусдад худалдсан тул оронд нь авсан хашаа байшинг өгөх, эсвэл 40 000 000 төгрөг өгөх хүсэлтэй гэсэн тайлбарладаг.

        Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0928 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх болно.

        Нэхэмжлэгч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 зааснаар  хариуцагч П.******* холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0928 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай” нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАЙГАЛМАА