| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03603/И |
| Дугаар | 182/ШШ2024/03662 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03662
2024 09 09 182/ШШ2024/03662
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ..... тоотод байрлах, ..... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .... тоотод оршин суух, ... овогт ... /Иргэний бүртгэлийн дугаар .../-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... овогтой ... нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 123 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацааг 2021 оны 12 дугаар сард дуусахаар тусгасан боловч хариуцагч Р.... одоог хүртэл төлөөгүй байна.
Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25 тоот албан бичгээр иргэн Р.... /.../ нь ... хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон байна.
Иймд хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: ...Хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ..... нь хариуцагч Р....т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Р.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч .....т төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .....ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р....т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.... нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч .....т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. .....ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Р....ээс улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ