Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 172

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:        

 

      Прокурор                                                  Д.Н*******  

      Хохирогч                                                   С.Г*******

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Э*******

    Хохирогчийн өмгөөлөгч                        М.Г*******

      Нарийн бичгийн дарга                        Б.Я******* нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *** овогт О******* Б*******т холбогдох ************ дугаартай Эрүүгийн хэргийг шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Ө******* амйгийн Н******* суманд төрсөн, эрэгтэй, **настай, дээд боловсролтой, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “Б*** т**** Е** ***” ХХК-д Б уурхайн механик  инженер ажилтай, ам бүл 4, ээж хоёр дүүгийн хамт С******* аймаг С сумын * дугаар баг * дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх *** овогт О******* Б******* /РД:************/

 

  Шүүгдэгч О.Б******* нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С****** аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” бааранд С сумын иргэн С.Г*******ийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч О.Б*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...Маргаан байхгүй гэв.  

2.Хохирогч С.Г*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 11 дүгээр сарын 02-нд ажлынхаа хүмүүстэй “Коллектив” бааранд орж суусан. Манай ажлын нэг залуу дээрээс юм шидээд байхаар нь болиулсан. Гэтэл доор сууж байсан энэ хүн гарч ирээд зодоон болсон. Тэгээд салгах гэж байгаад өөрөө цохиулж хохирогч болсон. Хамрандаа гэмтэл авсан гэв.

3. Хохирогч С.Г*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 02-ны 20-21 цагийн орчим С суманд байрлах Колллектив бааранд ажлынхаа С, С, Х, Т нарын хамт очиж 2 давхарын ширээнд сууж байрласан. Бид нар 0.75 литрийн Соёрхол архи хувааж уусан. Би нэг давхар руу бууж бие засаад буцаад 2 давхарт ширээн дээр очоод Т бид хоёр сууж байхад Т нэг давхар руу бүжгийн талбай руу хундага шидэхээр нь би “...чи ингэж болохгүй гэж хэлээд сууж байтал О.Б******* гэж залуу гарч ирээд Ттай уулзаад маргаад байх шиг байхаар нь очоод түлхээд болиулахад О.Б******* шууд миний нүүр рүү гараараа цохиж надтай барьцалдаж миний хамарнаас цус гоожиж, тэнд байсан хүмүүс салгаад эмнэлэгт очиж үзүүлээд цагдаагийн ажилтан ирсэн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

4.Гэрч О.Мын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....1 давхарт бүжгийн талбайд бүжиглэж байсан хүмүүс ширээнд суусны дараахан бүжгийн талбай дээр 4 хундага хагарсан. Үүний дараа 2 давхарт байсан залуучууд хоорондоо зодолдсон. Миний хувьд хэн хэн зодолдсон талаар мэдэхгүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

5.Гэрч С.Хгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 11 сарын 02-ны өдөр манай ажлын залуус болох Г*******, С, С, Т, нарын хамт Коллектив бааранд 20-21 цаг орчимд ороод бид нар 2 давхарт сууцгаасан. Тэгээд 0.75 литрийн Соёрхол архи аваад хувааж уусан. Бид 3-ыг 00-лд бие засаад ирэхэд Г*******ийг 1 залуу хамар руу нь цохиод хамраас нь цус гоожоод цамцаараа дарж байгаа харагдсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

6.Гэрч Г.Тын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 11 сарын 02-ны өдөр манай ажлын залуус болох Г*******, С, С, Х, нарын хамт Коллектив бааранд 20-21 цаг орчимд ороод бид нар 2 давхарт сууцгаасан. Тэгээд 0.75 литрийн Соёрхол архи аваад хувааж уусан. Би архи ууж чаддагүй учраас маш амархан согтсон. Маргааш нь намайг 1 давхар руу бүжгийн талбай руу хундага шидсэн талаар мэдсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

7.Гэрч Б.Оы 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 11 сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Б*******, Б, Б найзуудтайгаа уулзаад бид дөрөв Коллектив бааранд 22 цаг орчим очоод баарны 1 давхарт суугаад ундаа Соёрхол нэртэй архи захиад бид нар хувааж уусан. Би Бат-Эрдэнэ, Б нартай намт баарны гадаа тамхи татаад зогсож байхад цагдаа нар ирсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

8.Гэрч О.Бийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 11 сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим О, Б, Б найзуудтайгаа уулзаад бид дөрөв Коллектив бааранд 22 цаг орчим очоод баарны 1 давхарт суугаад ундаа Соёрхол нэртэй архи захиад бид нар хувааж уусан. Би Бат-Эрдэнэ, Оы нартай намт баарны гадаа тамхи татаад зогсож байхад цагдаа нар ирээд Б*******ыг аваад явсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

     9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Хүний биед үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  №А-359 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. О.Б*******ын биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй  тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

     10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Хүний биед үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  №А-358 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. С.Г*******ийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын нуруу, баруун хацар, дээд, доод уруулын дотор салстад зулгаралт баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

11. Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/

12.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

13.Шүүгдэгч О.Б*******ын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 21 цаг орчим Б, Бат-Эрдэнэ, О найзуудтайгаа уулзаад бид дөрөв бүжиглэхээр Коллектив бааранд 22 цагийн орчим ороод 1 давхарт нь суугаад Соёрхол нэртэй архи захиад бид 4 хувааж суугаад сууж байтал 2 давхараас 1 хундага шалан дээр унаад хагарсан. Тоолгүй бүжгийн талбай дээр гараад бүжглэтэл миний урд дахин 1 хундага хагарахаар нь дээшээ хартал хүн харагдаагүй. Би 2 давхарт гарахад Т, Г******* хоёр хоорондоо юм яриад сууж байхаар нь очоод би “чи хүний толгой хагаллаа” гэж уурлаад загнахад Тын хажууд сууж байсан Г******* ирээд “чи миний дүүтэй ярьдаг хэн бэ” гэж хэлээд намайг шанаадахаар нь заамдаж зууралдахад хамт явж байгаа гэх 3 эмэгтэй нь намайг “зүгээр байгаа хүн дайраад “гэж хэлэхээр нь би Г*******ийн хамар руу 1 удаа цохиж хамраас нь цус гаргасан. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад удаагүй байхад цагдаа нар ирсэн.....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

14.Шүүгдэгч О.Б*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

15.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

16.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

17.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** овогт О******* Б*******ыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Коллектив” бааранд С.Г*******ийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүгдэгч О.Б******* нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Коллектив” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т гэгчийг “...дээд давхараас шилэн рунк унагалаа” гэж маргалдаж байхад салгахаар очсон С.Г*******ийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж “Хамрын хэлбэр муруй, таславч муруй,  хамрын яс хугарсан, шажигнаж дуугарна, хамрын дээр язарсан,  дээд уруул язарсан, хөхөрч хавдсан, доод уруул дотор талд язарсан, хоёр нүд хөхөрсөн зэрэг гэмтлийн гаралтай хамрын ясны шинэ хугарал гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 600 нэгжээр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангасан байгаа тул хэргийг Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруугийн байдал,  Прокурорын саналыг харгалзан 450 нэгжээр торгох ял шийтгэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.*** овогт О******* Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт О******* Б*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. О.Б******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6. О.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчэс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурьдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ