Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2024/00615

 

 Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг,  тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

            Хариуцагч: Дорнод аймаг, тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, овогт

            Нэхэмжлэлийн шаардлага: “Түрээсийн гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 08 сарын 31-ний өдөр 554 хүчин чадал сайтай тракторыг 2023 оны 10 сарын 25 хүртэл 5 000 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээсийн хугацаа дууссаны дараа 2 500 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгө болох 2 500 000 төгрөгийг өгөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Имйд үндсэн мөнгө 2 500 000 төгрөг, 6 сарын хүү 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Чимэддорж овогтой Мөнхиунгалаг миний бие *******аас 3 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2 500 000 төгрөг болгож байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 08 сарын 31-ний өдөр ******* гэх хүнээс 554 хүчин чадалтай тракторыг түрээслэн, 2 500 000 төгрөгий төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 2 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Түрээсийн гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 250 000 төгрөгөөр багасган 2 500 000 төгрөг болгосон ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ******* нь *******ийн “Түрээсийн гэрээний үүрэгт  2 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч *******ийн “Түрээсийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 950 төгрөгийн 50 хувь болох 37 475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 37 475 төгрөгийг, хариуцагч *******аас 27 475 төгрөг /2 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54 950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА