| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0161/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 168
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Э*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д*******
Нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б******* овогт Б******* Г*******д холбогдох **************** тоот эрүүгийн хэргийг, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1,2,3,4,5 дугаар хэсгүүдэд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ө******* аймгийн ******* зүйл суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт С******* аймгийн ******* сумын *-р баг, Н *-* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Б******* овогт Б******* Г******* /РД:*************/
Шүүгдэгч Б.Г******* нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С******** аймгийн ******* сумын **-н даваа гэх газраас 12 мерийн урттай 1.56м3 нойтон нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Б.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч Б.Бийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* сумын Оорцог нэртэй газар нь “ ” ХХК-ны ойн сан байгаа юм. Иргэн модыг огтлох эрх байхгүй. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 1.56м3 буюу 187.200 төгрөгийн хохирол учирсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
3.Иргэний нэхэмжлэгч П.Үын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Тухайн трактор нь миний эзэмшлийн трактор байгаа юм. Би худалдаж аваад 20 орчим жил болж байна. Албан ёсны бичиг гэрчилгээ бичиг баримт нь хаягдаж үрэгдээд алга болсон. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
4.Гэрч Г.Эгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 саоын 17-ны өдөр хяналт шалгалтаар 16-н даваа нэртэй газарт шалгалт хийхээр хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тэр үед 16-н давааны Жт уулын аманд иргэн Б.Г******* нь нойтон нарс модыг 12 метрийн урттай цагаалж бэлтгэсэн байдалтай байсан. Бид нар журмын хашаанд буулгахаар явсан. Зөвшөөрөл байхгүй байсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/
5.Гэрч Л.Эын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байх үед Б.Г******* утсаар яриад уулзаад хамт модонд яваад ирье хөлсөөр гэхээр нь зөвшөөрч Б ахыг гэрээс нь очиж аваад бид нар Б.Г цэнхэр өнгийн дугаарыг нь санахгүй байна машинтай ******* сумын нутаг 16-н даваа гэх газар руу явсан. Ингээд бид нар уулын ам бүхий газарт очоод Б.Г******* бид нар уул руу гарч босоо урт 1 ширхэг нойтон нарс мод хөрөөдөж унагаад бэлтгэсэн. Тэгээд хөрөөдөж унагасан модоо тэнд мод бэлтгэхээр очсон байсан Б гэх залуугийн тракторыг гуйж уулнаас чирүүлж буулгаад Б.Г******* өөрөө урт модыг 4 мертийн хэмжээтэй тайрч хөрөөдөж байхад цагдаа байгаль орчны хүсүүүс ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд модыг нь хураасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/
6.Гэрч Л.Бын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр хөдөө гэртээ байх үед Б.Г******* манай гэрт Эын хамт портер машинтай ирсэн. Тэгээд намайг хөлсөөр модонд яваад өгөөч гэхээр нь би зүгээр байхаар мөнгөний ажил хийхээр ******* сумын нутаг 16-н даваа гэх газар руу явсан. Ингээд бид нар уулын аманд очоод Б.Г******* уул руу гарч 1 ширхэг нойтон нарс мод унагаад бэлтгэсэн. Тэгээд урт модоо тэнд мод бэлтгэхээр очсон байсан Б гэх залуугийн тракторыг гуйж уулнаас чирүүлж буулгаад Б.Г******* өөрөө урт модыг 4 мертийн хэмжээтэй тайрч байхад цагдаа байгаль орчны хүмүүс ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд модыг нь хураасан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
7.Гэрч Р.Цын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр амралтын газар руу явж байтал манай ойн санг чиглээд портер машин явж байсан. Тэгэхээр нь би хаашаа явах юм бол гэж бодоод дагаад явтал манай кампанийн гэрээгээр эзэмшдэг ойн сан дотор ачааны машин, трактор зэрэг техниктэй хүмүүс байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгээд байгаа юм бэ болохгүй гэдгийг хэлээд хуулийн байгууллагад энэ тэлээр мэдэгдсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/
8.Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн:
Хариулт 1: Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г ашиглан эзэлхүүний хэмжээг гаргаж, түүнд тулгуурлан экологи эдийн засгийн үнэлгээг тооцон гаргасан нь үндэслэлтэй байна.
Хариулт 2: Монголт улсын БОНХСайдын 2013 оны 325 дугаар тушаалаар С************ аймгийн ашиглалтын бүсийн ой “3 дугаар” мужид хамаарахаар заасан байх тул С********* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Галагтай” гэх газар нь ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна.
Хариулт 3: Б.Г бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон, бөөрөнхий нарс мод байна.
Хариулт 4: Монгол улсын ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “...иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх ..” гэж заасныг, мөн “Мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1 дэх хэсэгт “иргэн нөхөрлөл, ААН байгууллагад ойгоос мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Хариулт 5: Модны нийт эзэлхүүнийг Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г үндэслэн эзэлхүүнийг тооцоход 12 мертийн урттай 1 ширхэг нойтон нарс модны эзлэхүүн нь 1.56м3 болов.
1.56м3 хэрэглээний нойтон нарсан бөөрөнхий модны эколги эдийн засгийн үнэлгээ нь 1.56м3 *1.8*120.000=336.960 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 336.960*3=1.010.880 төгрөг болно...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/
9.Шүүгдэгч Б.Г 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Би нутгийн танил Э, Б нарыг мод бэлтгэхэд хамт авч явахаар болж Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг 16-н даваа гэх газар руу модонд явсан. Ингээд ууланд очиж уулнаас 12 метрийн урттай 1 ширхэг нойтон нарс модыг би өөрөө унагаад уулнаас буулгах гэсэн боловч буулгаж чадахгүй байхаар нь тэнд мод бэлтгэж байсан нутгийн ах Б улаан өнгийн трактортой бэлтгэж байсан учир тракторыг нь гуйж Б ахын трактороор уулнаас мод чирүүлж буулгасан. Ингээд 12 метрийн урттай 1 ширхэг модыг 4 метрээр 3 хэсэг болгон хуваагаад байж байтал хэсгийн төлөөлөгч байгаль орчны байцаагч нар ирсэн. ...гэх мэдүүлэг,хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
10.Шүүгдэгч Б.Г 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
11.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/
12.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
13.Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас
14.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, үнэлгээ /хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/
15.Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
16.Шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
17.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
18.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 71 дүгээр хуудас/,
19.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/
20.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/
21.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б******* Гг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С-****** аймгийн ******* сумын 16-н даваа гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.56м3 ногоон мод бэлтгэн байгаль экологид 1 сая, 010 мянга, 880 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч болон хохирогчийн тавьсан хүсэлт, мөрдөн байцаагчийн прокурорт өгсөн санал, Прокуророос шүүхэд шилжүүлэхдээ гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлж барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгосон байдлууд бүрдсэн байна.
Иймээс Б******* Г*******д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн мэдүүлснээр тухайн гэмт хэргийг дүү нарын хичээл, сургууль орох болоод бэлтгэлийг нь хангах, мөнгө төгрөгний хэрэг гарч, мөнгө олох зорилгоор мод бэлтгэж хөрөө раманд худалдах гэж байсан талаар тайлбарлажээ. Энэ байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, хавтаст хэргийн 45-48 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Г ойгоос хууль бусаар бэлтгэсэн 1.56 м3 нойтон нарс модны эколги эдийн засгийн үнэлгээг 1.56м3 *1.8*120.000=336.960 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 336.960*3=1.010.880 төгрөгөөр тогтоосон нь зөв гэж шүүх дүгнэлээ.
Иймээс дээрхи хохиролыг шүүгдэгч Г*******ор бүрэн гүйцэд төлүүлөх нь зүйтэй. Дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгааг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялаас Прокурорын оногдуулахаар санал болгосон 450 нэгжээр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай 3 ширхэг нойтон нарс модыг улсын орлогод оруулах, эд өмрийн баримтаар хураагдсан улаан өнгийн цахилгаан хөрөөг устгаж, битүүмжилсэн улаан өнгийн МТЗ-50 тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч П.Үад олгох нь зүйтэй. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б******* овогт Б******* Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* Г*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Б.Г******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шийлжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 4 метрийн урттай 3 ширхэг нарсан мод хөрөөг хурааж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Улаан өнгийн МТЗ-50 маркын тракторыг битүүмжлэлээс чөлөөлж жинхэнэ эзэмшигч Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, **-** тоотод оршин суух Ц овогт П Үад буцаан олгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Г*******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг иэдэгдсүгэй.анхааруулсугай.
11.Б.Г*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ