Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0257

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Э.Н*******ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н******* 2024 оны 03 дугаа сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал буюу иргэн Э.Н*******ийн иргэний бүртгэлийн мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо хариуцсан Ц******* регистрийн дугаартай Б*******ийн М******* авсан талаарх мэдээллийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н******* нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж ..Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 19:44:13 секундэд иргэний бүртгэлийн 1122******* дугаартай иргэн Э.Н*******ийн мэдээллийг тус байгууллагын хэн гэдэг албан тушаалтан, хэний зөвшөөрлөөр, ямар зорилгоор, ямар агуулга бүхий мэдээллийг авсан талаарх тодорхойлолтыг холбогдох материалын хамт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Н******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Э.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Э.Н*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н*******ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан ..Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 19:44:13 секундэд иргэний бүртгэлийн 1122******* дугаартай иргэн Э.Н*******ийн мэдээллийг тус байгууллагын хэн гэдэг албан тушаалтан, хэний зөвшөөрлөөр, ямар зорилгоор, ямар агуулга бүхий мэдээллийг авсан талаарх тодорхойлолтыг холбогдох материалын хамт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2023/0993/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН