| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04992/И |
| Дугаар | 182/ШШ2024/03604 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03604
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2024/03604
| Улаанбаатар хот
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт ... /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 2,204,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
..." ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4210 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,949,900 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь манай ...-аас олгосон зээлээр ...-иас, RB31FERNDSA/WT маркийн хөргөгч худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ...-ийн ХААН банк дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3-т заасныг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ийнхүү 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,303,185 төгрөг, төлөх ёстой хүү 802,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,580 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 2,204,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,204,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 704,860 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 2,204,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,204,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 704,860 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,228 төгрөгөөс 25,114 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 25,114 төгрөг болон хариуцагч ...оос улсын тэмдэгтийн хураамжид 25,114 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 2,204,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,204,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 704,860 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,228 төгрөгөөс 25,114 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 25,114 төгрөг болон хариуцагч ...оос улсын тэмдэгтийн хураамжид 25,114 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ