Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03941

 

2024 07 31 184/ШШ2024/03941

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Залуу ******* оффис 9 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* финанс ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Толгойт ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ЙР9806/

Зээлийн гэрээний үүрэгт 5,230,428.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж. нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021.02.10-ны өдөр 021017 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 3,302,910 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Ж. нь 021017 дугаартай зээлийн гэрээний 3,302,910 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Ж.ас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Ж. нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдуүлсэн хүүг төлөлгүй 2024.05.06-ны өдрөөр *******8 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Ж.ас 2024.05.06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,472,374.93 төгрөг, зээлийн хүү 2,196,177.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 548,876.20 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 13,000.00 төгрөг, нийт 5,230,428.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 5,230,429.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.08.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.08.30-ны өдөр 871,500 төгрөг, 2024.09.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.09.30-ны өдөр 871,500 төгрөг, 2024.10.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.10.30-ны өдөр 872,929.02 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* финанс ББСБ ХХК нь Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,230,429.02 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 5,230,429.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.08.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.08.30-ны өдөр 871,500 төгрөг, 2024.09.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.09.30-ны өдөр 871,500 төгрөг, 2024.10.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.10.30-ны өдөр 872,929.02 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 05 сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Солонгод олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636.86 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 49,318.43 төгрөгийг улсын орлогоос, 49,318.43 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,230,429.02 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 5,230,429.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024.08.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.08.30-ны өдөр 871,500 төгрөг, 2024.09.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.09.30-ны өдөр 871,500 төгрөг, 2024.10.15-ны өдөр 871,500 төгрөг, 2024.10.30-ны өдөр 872,929.02 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636.86 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 49,318.43 төгрөгийг улсын орлогоос, 49,318.43 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН