Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/03603

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 05 182/ШШ2024/03603

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: ..... өөрийн байранд байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... тоотод оршин суух, ...овогт ... /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,318,332 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь ... ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ... дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 850,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр авч, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч хугацаанд нь төлөөгүй.

Өнгөрсөн хугацаанд ... рүү зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээсэн ба мөн зээлдэгчийн өөрийн ... дугаар руу 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр холбогдоход наад зээлийг чинь хүүхдүүд авсан эгч нь мэдээгүй, ямар ч байсан 3 хуваагаад төлье" гэж худал хэлэн одоог хүртэл огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно.

...гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 850,000 төгрөг, зээлийн хүү 395,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,445 төгрөг, нийт 1,318,332 төгрөгийн зөрчилтэй байна.

... ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул ...гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,318,332 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,318,332 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 439,444 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 439,444 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 439,444 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1,318,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,318,332 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 439,444 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 439,444 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 439,444 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,043 төгрөгөөс 18,021.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 18,021.5 төгрөг болон хариуцагч ...гээс улсын тэмдэгтийн хураамжид 18,021.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,318,332 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,318,332 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу

2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 439,444 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 439,444 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 439,444 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,043 төгрөгөөс 18,021.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 18,021.5 төгрөг болон хариуцагч ...гээс улсын тэмдэгтийн хураамжид 18,021.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ