| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04144/И |
| Дугаар | 182/ШШ2024/03601 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/03601
2024 09 04 182/ШШ2024/03601
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ..... өөрийн байранд байрлах, ... ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт .../РД:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,819,406.30 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ...тай ... тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн кредит карт авсан. Кредит картын гэрээнд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр тус тус зээлж авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч нь кредит картуудаа ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 39 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 2,666,706.70 төгрөг, зээлийн хүүний төлбөр 3,334,999.15 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөр 3,024,569.87 төгрөг, эрх хэтрүүлсний төлбөр 758,130.58 төгрөг, шимтгэл 35,000 төгрөг нийт 9,819,406.30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: ... нь ... ХК-ийн нэхэмжилсэн 9,819,406.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,019,406.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХК нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,819,406.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,819,406.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,019,406.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,061 төгрөгөөс 86,030.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 86,030.5 төгрөг болон хариуцагч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид 86,030.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,819,406.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,819,406.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу
2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,100,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,019,406.30 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,061 төгрөгөөс 86,030.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 86,030.5 төгрөг болон хариуцагч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид 86,030.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ