Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/03600

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 182/ШШ2024/03600

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:... тоотод оршин суух, ... овогт ... /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 176,458 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ... нь ... ХХК-тай ... дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно хэмээн заасны дагуу ...ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлдэгчийн "ХААН банк" ХК-ийн ...тоот данс руу 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 114,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 223 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Энэхүү зээлийг ... ХХК нь "..." ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.

2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 114,000 төгрөг, үндсэн хүү 59,958 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 2,500 төгрөг.

Иймд хариуцагчаас нийт 176,458 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 176,458 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 176,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 176,458 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,943.74 төгрөгөөс 2,971.87 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 2,971.87 төгрөг болон хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,971.87 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 176,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 176,458 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч ...ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,943.74 төгрөгөөс 2,971.87 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 2,971.87 төгрөг болон хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,971.87 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ