Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/03599

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 182/ШШ2024/03599

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт түр оршин суух, ... овогт ... /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,810,754.61 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь ... ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 54 тоот зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж байгаа өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 960,461.53 төгрөг, төлөх ёстой хүү 757,842.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,450.66 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,810,754.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,810,754.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 310,754.61 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,810,754.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,810,754.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 310,754.61 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гур...агч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,923 төгрөгөөс 21,961 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,962 төгрөг болон хариуцагч ...гоос 21,961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,810,754.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,810,754.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 310,754.61 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,923 төгрөгөөс 21,961 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 21,962 төгрөг болон хариуцагч ...гоос 21,961 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ