Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03516

 

 

 

 

 

 

 

 

2024 08 29 182/ШШ2024/03516

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: ..... тоотод байрлах, ...ХХК /РД:.../-ийн хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 1,599,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно.

Зээлдэгч нь зээл авахдаа Улаанбаатар хот, ...тоот хаягт оршин сууж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/19392 дугаар захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул ...ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... нь ...ХХК-аас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  ...ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

... нь зээлээ бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. ...ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ