| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03805/И |
| Дугаар | 182/ШШ2024/03498 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/03498
2024 08 28 182/ШШ2024/03498
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, ... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт ... /РД:.../-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 284,315.9 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ... нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... ХХК-тай 2201-1114 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,099,900 төгрөгийг 12 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, ...-аас Galaxy A52 маркийн гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан.
Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 110,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч ... нь 2022 оны 3, 4, 7, 9, 12 саруудад нийт 935,512.19 төгрөгийн үндсэн төлөлт, 258,522.23 төгрөгийн хүүгийн төлөлт, 5,965.58 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн.
2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч ...ийн үндсэн зээлийн үлдэгдэл 164,387.81 төгрөг, хүүгийн төлбөр 88,819.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,608.85 төгрөг нийт 269,815.90 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Түүнчлэн, Зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 14,500 төгрөгийг ... нөхөн төлөх ёстой. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна.
Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй.
Иймд ...ээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 2201-1114 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 164,387.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 88,819.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,608.85 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 284,315.9 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 284,315.9 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 284,315.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 284,315.9 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,179.48 төгрөгөөс 4.589.74 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 4.589.74 төгрөг болон хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 4.589.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 284,315.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 284,315.9 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ... ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,179.48 төгрөгөөс 4.589.74 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 4.589.74 төгрөг болон хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 4.589.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ