Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/03497

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 182/ШШ2024/03497

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ... байранд байрлах, ..... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогт ... /РД:.../-т холбогдох

 

Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 6,617,633.17 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .....-ийг төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсэн хэрэглээний төлбөрт 4,796,758.33 төгрөгт Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнд хамаарах алдангийн төлбөрт 1,820,874.84 төгрөг нийт 6,617,633.17 төгрөгийг төлөлгүй Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний (АХУЙ-2.2.9) (ААН-3.1.7)-д заалтуудыг зөрчсөн, хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс сар бүр цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 7.1.2-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна.

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6024886 кодтой хэрэглэгч ...аас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 4,796,758.33 төгрөг, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнд хамаарах алдангийн төлбөрт 1,820,874.84 төгрөг нийт 6,617,633.17 төгрөгийн төлбөрийг төлүүлж хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: ... тоотод оршин суух ...аас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 6,617,633.17 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч ... нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 6,617,633.17 төгрөгийг төлөхийг сайн дураараа хүлээн зөвшөөрч дараах хугацааны дагуу төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав.

2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,617,633.17 төгрөг нийт 6,617,633.17 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нөгөө талаас хариуцагч ... нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..... нь хариуцагч ...т холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 6,617,633.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,617,633.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,617,633.17 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .....-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,832.14 төгрөгөөс 60,416.07 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 60,416.07 төгрөг болон хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 60,416.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 6,617,633.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ... нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,617,633.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,617,633.17 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .....-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,832.14 төгрөгөөс 60,416.07 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 60,416.07 төгрөг болон хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 60,416.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ