Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2024/00376

 

2024 07 30 156/ШШ2024/00376

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00343/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ........................давхар С Л ХХК

Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, О.Ө ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,456,698.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч С Л ХХК нь хариуцагч О.Ө од холбогдуулан 2,456,698.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч С Л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой Ө нь "С Л " ХХК-тай 2022 оны 05 сарын 30-ны өдөр БЗГ22-1342 тоот зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.

2024 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,429,901.01 төгрөг, үндсэн хүү 942,573.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,424.02 төгрөг, нотариатын зардал 6800 төгрөг, нийт 2,456,698.7 /Хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч О овогтой Ө нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 400 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд О овогтой Ө оос зээлийн гэрээний үүрэг болох 2,456,698.7 /Хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун ерэн найман төгрөг долоон мөнгө /төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч О.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.Ө миний бие нэхэмжлэлийн шаардлага 2,456,698.7 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 956,697 төгрөгийг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 2,456,698.7 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ө нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч О.Ө нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ө оос улсын тэмдэгтийн хураамж 54,300 төгрөгийн тал хувь 27,150 төгрөгийг, улсын орлогоос 27,150 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С Л ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С Л ХХК-ийн нэхэмжилсэн 2,456,698.7 /хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг, үүнийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 956,697 төгрөгийг тус тус хариуцагч О.Ө нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,300 /тавин дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ө оос улсын тэмдэгтийн хураамж 54,300 төгрөгийн тал хувь 27,150 /хорин долоо мянга нэг зуун тавь/ төгрөгийг, улсын орлогоос 27,150 /хорин долоо мянга нэг зуун тавь/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С Л ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Ө нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА