Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 189/ШШ2024/00040

 

 

      2024              09              17

                              189/ШШ2024/00040

 

 

Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 937,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК хариуцагч Л.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 937,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Л. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 937,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн. 

 

Нэхэмжлэгч тал шүүхэд “******* ББСБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн эрх нээх гэрээ, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулгыг, хариуцагч хариу тайлбар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 937,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь зээлийн гэрээний үүрэгт нийт 937,700 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,055 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Л.ээс тэмдэгтийн хураамжийн тал хувь 13,527.5 төгрөгийг, улсын төсвийн данснаас 13,527.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч Л.д шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй. 

 

Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогт гийн д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 937,700 /есөн зуун гучин долоо мянга, долоон зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,055 /хорин долоон мянга, тавин тав/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Л.ээс тэмдэгтийн хураамж 13,527.5 /арван гурван мянга, таван зуун хорин долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 13,527.5 /арван гурав мянга, таван зуун хорин долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч Л. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ