| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00330/И |
| Дугаар | 156/ШШ2024/00387 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00387
2024 08 06 156/ШШ2024/00387
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00330/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... цогцолборт байрлах, ....... ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн ..... тоотод оршин суух,...
Нэхэмжлэлийн шаардлага: 266,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч .... холбогдуулан 266,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21587509 тоот гэрээ байгуулан... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A33 Blue утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 7 дугаар сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд ... зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 206,448 төгрөг, үүрэн холбоон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 60,517 төгрөг, нийт 266,965 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ..... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 266,965 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр маргаантай зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ....... ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч .... холбогдох 266,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ....... ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 266,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ..... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч ..... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,330 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжилсэн 266,965 /хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ..... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,660 /найман мянга зургаан зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,330 /дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ... улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,330 /дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ..... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА